Нийгмийн өөрчлөлтийн тухай Библийн дагуух үзэл бодолЗагвар
![A Biblical View On Social Change](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F3828%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Хангалт
Танд тулгарч байсан хүнд хэцүү асуудал, хийх шаардлагатай зүйлийн бодит хэмжээ, хэмжээсийг хараад цөхөрч байсан үеээ та эргэн санаж байна уу? Энэ нь танд ямар санагдаж байсан бэ? Та юу хийсэн бэ?
Миний найз Мариа үүнийг биеэрээ туулсан. Уганда улсад амьдрах түүнд үнэхээр хэцүү байв. Дөрвөн хүүхдийнх нь хамт орхиод нөхөр нь ор сураггүй алга болсон. Тэд сүрлэн дээвэртэй шавар овоохойд амьдардаг байсан бөгөөд өөрийн гэх нэг л ямаатай байжээ. Мариа боломж л гарвал ажилладаг байсан бөгөөд багахан хэмжээний орлого олдог байсан хэдий ч хэзээ ч хангалттай орлого олж чаддаггүй байсан. Түүний гэр бүл нь хэзээ ч гэдэс цатгалан байдаггүй байлаа. Хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрт төлөх юу ч үлдэггүй байсан нь мэдээж.
Нэг өдөр тухайн орон нутгийн сүм дээрх Библи судлалын талаар Мариа сонсжээ. Тэрээр итгэгч биш байсан хэдий ч Библи судлалд хамрагдлаа. Тэрээр Есүс нэг өдөрт таван мянган хүнийг хооллосон талаарх түүхийг сонсоод, өлсөж цангагчдын төлөө Бурхан санаа тавьдаг болохыг ухаарчээ! Бүх хүн өлсөхгүй байхын төлөө дагалдагчид нь хамтарч ажиллахад Есүс хэрхэн урамшуулсан талаар тухайн Библи судлал авч үзсэн. Бусад хүмүүсийн адилаар, хүүхдүүдтэйгээ хамт огт өөр ирээдүйг төлөвлөж эхлэх урам зоригийг Мариа олж авчээ.
Мариа болон түүний гэр бүлийнхэн зарахаар тариа тарьж эхлэв. Улмаар хэдэн тахиа, дараа нь гахайнууд мөн хоёр үхэр худалдан авахад хүрэлцэхүйц мөнгө олжээ. Энэ нь тэдний амьдралд үнэхээр агуу нөлөөг үзүүлсэн: зохистой хооллолт, хувцаслалт, сургуулийн төлбөр, арай дээр орон байр, өвчин эмгэгийг анагаах эм тан.
Мариа өнөөдөр үнэхээр гялалзсан нэгэн болсон. Тэрээр Эзэнтэй үнэхээр ойр алхаж буй бөгөөд түүнд, түүний гэр бүлд хэрэгцээтэй зүйлсээ олж авахад нь Тэр хэрхэн тусалсан гэдгийг нүдээр үзжээ.
Эргэцүүлэн бодох:
Бидний амьдарч буй орчин, бидний өөрсдийн хэрэгцээ дутмаг байдалтай тулгарч буй асуудлуудын талаар бид авч үзэх үед энэ түүхэнд өгүүлэгдэх тодорхой урам зоригийг өгөхүйц зүйл нь юу байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![A Biblical View On Social Change](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F3828%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Олон Христитгэлт хүмүүс сүнслэг хэрэгцээг эсвэл материаллаг хэрэгцээг алыг нь хангах ёстой вэ хэмээн санаа зовдог. Христитгэлтнүүдийн хувьд бидний нэн тэргүүнд тавих зүйл юу байх ёстой вэ? Энэ сэдвээр Библиэс бид юуг сурч болох вэ?
More
Холбоотой төлөвлөгөө унших
![Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11397%2F320x180.jpg&w=640&q=75)
Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд
![Амралтгүй](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F15303%2F320x180.jpg&w=640&q=75)
Амралтгүй
![Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F12737%2F320x180.jpg&w=640&q=75)
Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай
![Зуршлууд](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13743%2F320x180.jpg&w=640&q=75)
Зуршлууд
![Хамт олон: Амьдралыг хамтдаа олох нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F16259%2F320x180.jpg&w=640&q=75)
Хамт олон: Амьдралыг хамтдаа олох нь
![Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13048%2F320x180.jpg&w=640&q=75)
Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан
![Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11674%2F320x180.jpg&w=640&q=75)
Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө
![Амьсгаа авах газар](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F9324%2F320x180.jpg&w=640&q=75)
Амьсгаа авах газар
![Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөө](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F12546%2F320x180.jpg&w=640&q=75)
Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөө
![Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55229%2F320x180.jpg&w=640&q=75)