Нийгмийн өөрчлөлтийн тухай Библийн дагуух үзэл бодолЗагвар

A Biblical View On Social Change

5-с 3 дахь өдөр

Өөрсдийгөө өргөл болгох

Өнөөдрийн эшлэл дэх (Марк 6: 35-36), бидний өнөөдрийн Есүстэй хамт алхаж байх аянд бидний ихэнхтэй маань нүүр тулдаг зүйлс нь тухайн үеийн шавь нарын байр суурьтай маш адилхан байв.

Есүсийг дагаж, бусдад үйлчлэх шаардлагуудад эцэж цуцсан шавь нар амралтыг хүсч байлаа. Гэтэл тэдний богино хугацааны амралт нь ямар ч эргэлзээгүйгээр, маш олон өндөр шаардлагуудыг шаардсан олон түмний цугларалтаар тасалддаг байв.

Үдэш болоход шавь нар тухайн газар нь зэлүүд, ямар ч хоол хүнсгүй газар байсан ч цугласан хүмүүс явах ямар ч шинж тэмдэггүй байхыг хараад сандарцгаажээ. Тэднийг явуулахыг тэд Есүсээс шаарддаг, учир нь тэдний хийж чадах зүйл ганц ч үгүй гэж тэд бодоцгоов.

Тэдний хэрэгцээ нь бидний хангаж чадах хэмжээнээс хамаагүй давсан үед үүнтэй ижил зүйлийг хийхийг бид хүсдэг. Бид боломжоос илүүтэйгээр асуудалд төвлөрөх гээд байдаг. Үүнтэй адилаар, бид хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ гэж Түүнээс асуухын оронд, шавь нар шиг бид асуудлыг шийдвэрлүүлэхээр Есүс рүү бүхэлд нь чиглүүлэх хандлагатай байдаг. Бидний залбирлуудын олонх нь шавь нарынх шиг байдаг—Есүс, энэ үүрэг хариуцлагыг бидний гараас авна уу!

Эргэцүүлэн бодох:

Бурханы итгэмжтэй байдалгүйгээр, амьдрал хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх болно гэсэн итгэл найдваргүйгээр бид хэрэгцээгээ хангахын төлөө тэмцэлдсээр байх байсан. Харин Бурханы үг итгэдэг хүмүүсийн зүрх сэтгэлд таригдсан бөгөөд энэ нь Түүний өөрчлөх хүчийг үзэхийн төлөө хамтран ажиллах дур хүслийг бидэнд өгсөн юм.

Шавь нар нь нөөцийг хязгаарласан байсан хэдий ч Есүс асар олон хүнийг хооллохоор үүнийг үржүүлсэн. Эргэн тойрныхонд тань ивээл болгохын тулд Бурхан ашиглах, үржүүлэх боломжтой ямар нөөц баялаг танд байна вэ? Эдгээр нь зөвхөн материаллаг эх сурвалжууд биш ур чадвар эсвэл цаг зав тань байж болно.

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

A Biblical View On Social Change

Олон Христитгэлт хүмүүс сүнслэг хэрэгцээг эсвэл материаллаг хэрэгцээг алыг нь хангах ёстой вэ хэмээн санаа зовдог. Христитгэлтнүүдийн хувьд бидний нэн тэргүүнд тавих зүйл юу байх ёстой вэ? Энэ сэдвээр Библиэс бид юуг сурч болох вэ?

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Tearfund-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tearfund.org/yv -с үзнэ үү