Хийж болох байсан атлаа Бурхан ямар нэгэн үйлдэл хийгээгүй цаг үеЗагвар

When God Could’ve but He Didn’t

5-с 4 дахь өдөр

Энэ бүхэн улиран өнгөрөх болно.

Олон жилийн өмнө хэвлийн хөндийн үрэвслийн хагалгаанд ороод хагалгааны дараах үйл ажиллагааны улмаас гэдэсний баруун дээд талдаа гуурстайгаар би сэрж билээ. Хэдэн өдрийн дараа гуурсыг авах болов. Ямар нэгэн мэдээ алдуулалт эсвэл өвчин намдаах эмгүйгээр эмч хэрхэн амьсгалахыг минь чиглүүлэх замаар болгоомжтойгоор гуурсыг сугалан авсан.

Хамгийн сүүлийн хэсгийг нь татах үедээ эмч маань одоо маш их өвдөх болно шүү гэж надад сануулсан. Түүний хэлснээр үнэхээр тэсэхийн аргагүй өвдсөн. Асар удаан мэт санагдах хоёр хоромд арьс маань урагдах мэт санагдсан. Гэхдээ ингээд л болсон. Яг тэр сүүлийн мөч нь асар их өвдсөн хэдий ч өвдөлт тэр дороо л намдсан.

"Энэ бүхэн улиран өнгөрөх болно." Бие махбодын болон сэтгэл санааны хувьд өвдөлт ирэх үед би үргэлж тэр гуурс татсан үеийг эргэн санадаг. Таны өвдөлт ч мөн өнгөрөн одох болно гэдгийг мэдсэнээр—та ч бас тайтгарлыг олж авах боломжтой.

Өвдөлт дээрээ анхаарлаа төвлөрүүлэхгүй байхад туслахыг Бурханаас гуйн залбир учир нь, хэчнээн мөнхийн юм шиг санагдах хэдий ч энэ бол түр зуурынх, үүнийхээ оронд таныг эдгээх бас гэрэлт ирээдүй болох маргаашийн найдварыг танд өгөх Түүн дээр анхаарлаа төвлөрүүлэхэд танд туслахыг Түүнээс гуйн залбир.
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

When God Could’ve but He Didn’t

Бурхан ямар нэгэн зүйл хийж болох байсан ч хийгээгүйг нь мэдэж байх үедээ та хаанаас эхлэх вэ? Амаргүй хэцүү хүнд үед хүч олж авахад тань туслах Бурханы Үгэнд энэ 5 өдрийн чимээгүй цаг холбогдсон болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пэм Марасиганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: www.pammarasigan.com

Холбоотой төлөвлөгөө унших