Хийж болох байсан атлаа Бурхан ямар нэгэн үйлдэл хийгээгүй цаг үеЗагвар

When God Could’ve but He Didn’t

5-с 3 дахь өдөр

Талархалтай байдал = Амар тайван

Зүрх сэтгэл минь шархлах үе өмнө нь надад олон тулгарч байлаа. Хэдэн шөнө уйлан, хэдэн өглөө хавдсан нүдтэй сэрж байсны дараа нэг үдэш—ямар ч үед талархалтайгаар залбир гэж Бурханы Үгэнд хэлдгийг би санав. Угаалгын өрөөндөө өөрийгөө түгжээд өөрийгөө толинд харан зүрхнийхээ гүнээс уйлан байхдаа би Эзэнд талархаж билээ.

"Эзэн, Танд баярлалаа". "Яг юу болоод байгааг би сайн ойлгохгүй байна бас би үнэхээр шаналж байгаа хэдий ч энэ зүйлийг зөвшөөрсөн шалтгааны тань төлөө Танд талархъя." гэж би хэлсэн. Маргааш нь намайг сэрэхэд Бурхан зүрхийг минь цоо шинэ болгосон мэт бас урагшаа хэдэн алхмаар ахисан мэт мэдрэмж төрж байлаа.

Анхны хүүхдийнхээ араас гашуудан уйлж байх үедээ би бас л ижил эшлэл дээр хүрч очиж билээ. Ямар ч ойлгомжгүй мэт санагдах үед ч, ингэхийг хүсэхгүй байх үедээ ч хүртэл итгэл ба дуулгавартай байдлын дагуу алхам хийн залбирлаараа би Бурханд талархсан. Хүнд нөхцөл байдалд байхдаа талархана гэдэг үнэхээр амаргүй зүйл байв! Гэвч бид талархах үед Бурханы амар тайван бидний доторх шархыг маань хөнгөлнө гэдэг нь баттай үнэн. Тайтгарлаас ч илүүтэйгээр, эдгэрэлд маань саад болох худлуудаас зүрх ба бодол санааг маань хамгаалах болно.

Өнөөдрийн эшлэлийг уншаад залбираарай. Танд тохиолдож буй зүйлүүддээ сэтгэл хангалуун бус байх үедээ ч хүртэл залбирлаараа Бурханд таларх, хүсэлтээ Түүнд өргөн мэдүүл, мөн зүрхний тань эмтэрсэн хэсгүүдийг Тэр цуглуулах үед нь Түүний амар тайвныг өөрийнхөө дотор нэвтрэн орох боломжийг нь олго.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

When God Could’ve but He Didn’t

Бурхан ямар нэгэн зүйл хийж болох байсан ч хийгээгүйг нь мэдэж байх үедээ та хаанаас эхлэх вэ? Амаргүй хэцүү хүнд үед хүч олж авахад тань туслах Бурханы Үгэнд энэ 5 өдрийн чимээгүй цаг холбогдсон болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пэм Марасиганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: www.pammarasigan.com