Шинэ жил: Цоо шинэ эхлэлЗагвар
Цоо шинэ хандлагатайгаар амьдрах нь
Хамаагүй дээр амьдралаар амьдрах шилдэг аргуудын нэг бол хамаагүй дээр хандлагатай байх юм. Есүс Христийн дагалдагч болох үедээ бид цоо шинэ бүтээлүүд болдог. Тиймээс, амьдралын хэсэг бүрийнхээ талаар шинэчлэгдсэн хандлагатай байх боломжтой. Бидэнд байх ёстой хандлагуудын төрлийг бидэнд танилцуулсан байдаг. Амьдралд огт өөрөөр хандах хандлагыг өгөх мөн амьдралд маань урт удаан хугацааны үр дүнг авч ирдэг хандлагууд нь энэ аж.
Бид унасан хүн төрөлхтний адил хандлагатай байхынхаа оронд Есүсийн адил хандлагатай байх ёстой гэж Филиппой 2-р бүлэгт Паул бичжээ. Бид Есүсийн адил амьдрах ёстой. Бидний төрөлхийн хандлага маань өөрдөө шийдвэрээ гарган, хувиа хичээсэн бас бардам зангаар аливааг үйлдэх, өөрсдийнхөө л ашиг сонирхлыг бусдынхаас илүүтэйгээр эрж хайх байдаг. Өөрөөр хэлбэл, үргэлж шахуу өөрсдийнхөө хэрэгцээ, хүслийг нэгдүгээрт тавьдаг бардам, хувиа хичээсэн хандлага бидэнд байдаг. Ийм төрлийн хандлага бол амьдралын чанарыг маань гарцаагүй бууруулдаг учир нь энэ нь харилцаанд маань хохирол учруулж, биднийг ямар нэгэн зүйлийг үргэлж хүсэх сэтгэл хангалуун бус байдалд үлдээдэг. Бид Есүс шиг хандлагатай байх ёстой гэж бидэнд хэлсэн байдаг. Гэсэн хэдий ч, энэ хандлага бол энгийн хандлагаас маань хамаагүй өөр аж.
Бардам, Өөрөө өөрийгөө л гэсэн, Тэр бол Бурхан гэсэн баримтад хөөрөх бүхий л шалтгаан Есүст байсан. Гэсэн ч, Есүс Бурхан гэсэн "байр суурь"-иасаа зуурахыг ерөөсөө л хичээгээгүй. Үүнийхээ оронд, Алдраа Тэр бүр мөсөн орхисон. Тэр хүний биеэр төрж, бяцхан хүүхэд болон энэ дэлхий дээр иржээ. Даруу байдлын хандлага Түүнд байсан бөгөөд энэ нь жүчээнд мэндэлсэн Түүний төрөлтийн хором бүрээс харагддаг. Түүний хамгийн анхны ор нь малын тэвш байлаа. Тэр энэ дэлхий дээр даруугаар ирж, тийм ч онцгой бус хотод, энгийн л гэр бүлд өсөж торнижээ.
Энэ дэлхий дээрх амьдралынхаа туршид Тэр зарцын зүрх сэтгэлийг бүрэн харуулсан, "үйлчлүүлэхээр бус харин бусдад үйлчлэхээр" иржээ. Хүн төрөлхтний төлөө Өөрийнхөө амийг золиослох хүртэл Тэр Эцэгтээ бүрэн дуулгавартай байсан. Тэр бол Өөрийгөө үгүйсгэсэн, хувиа хичээсэн бус; дуулгавартай, өөрийнхөө хүслийг дагагч биш; бүхнийг олж авахыг эрж хайдаг биш харин байгаа бүхнээ өгөх хүсэлтэй Нэгэн байлаа.
Зөв хандлагын үлгэр жишээг үзүүлсэн тэр л Есүс Өөрт нь амьдралаа өгсөн хүмүүсийн зүрхэнд одоо өдөр бүр нутагладаг. Ийнхүү амьдрах хүчийг Ариун Сүнс бидэнд өгч чадна.
Шинэ жил ирээд байна мөн өөрийгөө үгүйсгэсэн, золиос гаргасан хайр бас үүгээр өдөр бүр өөрчлөгдсөн амьдралаар амьдрах цоо шинэ хандлагатайгаар амьдрах цаг одоо ирээд байна.
Энэ төлөвлөгөөний тухай
Шинэ жил шинэ эхлэл ба шинэ гараатай эн зэрэгцдэг. Амьдралд тан юу хамгийн чухал болох дээр дахин тохируулах, шинээр сэргээх мөн дахин анхаарлаа төвлөрүүлэх цаг мөч бол энэ мөн. Өмнө нь байгаагүй хамгийн шилдэг жил байх нь Есүсээр дамжуулан та бол шинэчлэгдсэн нэгэн гэдгээ мэдэхээс эхэлдэг. Шинэ жилд цоо шинэ нэгэн мэт амьдар!
More