Шинэ жил: Цоо шинэ эхлэлЗагвар
Бурханд хүрэх цоо шинэ хандалтын хамт амьдрах нь
Есүсийг нас барах тэр хоромд Бурхан бүхнийг орвонгоор нь эргүүлэх нэгэн зүйлийг хийсэн. Ариунаас Ариун Нэгнийг тусгаарласан сүмийн хөшиг "дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан."
Энэ нь бодит, үнэндээ болсон үйл явдал байсан хэдий ч үүний жинхэнэ утга учир нь бэлгэдлийн байдалтайгаар илэрхийлэгджээ. Ариунаас Ариун газар бол еврейчүүдийн хувьд хориотой газар байв. Ариунаас Ариун газарт зөвхөн тэргүүн тахилч л ордог байсан. Гэсэн ч тэнд бас л хатуу дүрэм журмыг дагадаг байлаа. Энд л Бурхан харагдахуйц арга замаар оршдог байсан учраас Ариунаас Ариун газар бол маш онцгой газар байжээ.
Ариунаас ариун газарт Эзэний гэрээний авдар хадгалагддаг байсан ба Авдрын тагыг "Өршөөлийн суудал" гэдэг. Өршөөлийн суудлын дээгүүр "Эзэний алдар сүр бүхий оршихуй" халин нисдэг байжээ. Ариунаас ариун газарт орно гэдэг нь Бурханы оршихуйд орох гэсэн утгатай байв. Ариунаас Ариун газарт орох эрхтэй хүн нэг ч байгаагүй. Тэргүүн тахилч ч хүртэл "Оршихуй"-тай нүүр тулах биш харин нуруугаараа энд нэвтэрч ордог байжээ.
Загалмай дээрх Есүсийн үхэл үүнийг орвонгоор нь эргүүлсэн. Гэмийн түр зуурын төлөөс болгон төгс бус амьтдыг золиос болгохынхоо оронд бүхний төлөөх бүрэн бүтэн, төгс бөгөөд бүр мөсөн төлж дууссан золиос бол Есүс байлаа. Ийм учраас, Бурханд байнга хандах боломжийг бидэнд олгосон, төгс золиосыг гаргасан бидний төгс Тэргүүн тахилч бол Тэр юм. Бурханы оршихуйгаас биднийг тусгаарлах хөшиг гэж байхаа больсон. Есүсээр дамжуулан Бурханд бид хандах бүрэн боломжтой.
Бурханд хандах энэ цоо шинэ хандалт бол амьдралыг өөрчлөхүйц гэж Еврей 4-р бүлэгт хэлдэг. Бурханы өршөөл, нигүүлсэл бидэнд боломжтой болгогдсон. Бид зоригтойгоор, өөртөө бүрэн итгэлтэйгээр өршөөл, нигүүлсэл ирэх болно гэдгийг мэдэн Бурханы хаан ширээнд хүрэх боломжтой. Еврей Тэргүүн тахилчдын адилаар нуруугаараа орох шаардлага бидэнд үгүй болсон. Бидэнд цоо шинэ бас огт өөр хандалт өгөгджээ!
Бид бол Бурханы гэр бүлд үрчлэгдсэн гэж Ром номд Паул хэлдэг, мөн Христэд итгэгчид бол "Бурханы хүүхдүүд" мөн гэж Иохан тодотгожээ.
Эдгээр эшлэлүүд бидэнд асар их найдварыг өгдөг. Гэм хийснийхээ дараа Адам, Ева хоёр хэрхэн нуугдсанчлан бид Бурханаас нуугдах шаардлагагүй болсон. Бурханы цоо шинэ өршөөлд хандах хандалтыг олж мэдэх нь бүтэн жилийн турш дахь цоо шинэ амьдралын цоо шинэ эхлэлийг бидэнд өгөх боломжтой!
Энэ төлөвлөгөөний тухай
Шинэ жил шинэ эхлэл ба шинэ гараатай эн зэрэгцдэг. Амьдралд тан юу хамгийн чухал болох дээр дахин тохируулах, шинээр сэргээх мөн дахин анхаарлаа төвлөрүүлэх цаг мөч бол энэ мөн. Өмнө нь байгаагүй хамгийн шилдэг жил байх нь Есүсээр дамжуулан та бол шинэчлэгдсэн нэгэн гэдгээ мэдэхээс эхэлдэг. Шинэ жилд цоо шинэ нэгэн мэт амьдар!
More