Шийдвэр гаргаагүй байна уу?Загвар
"Төгс төгөлдөр байдал шаардлагагүй"
Өөрийнхөө сайнмэдээг танд тунхаглахын тулд Бурхан бүтээлүүдийг нарийн зохион байгуулсан болохыг анх удаагаа та ойлгох үед, энэ нь сонирхол татахуйц--магадгүй толгой эргэмээр ч зүйл мэт санагдаж болох юм. Тэр үед, та өөрийнхөө ямар төгс бусыг санадаг. Бурхантай ойртох тусам бидэнд өөрийн эрхгүй мэдрэгддэг зүйл бол энэ мөн. Тэр бол төгс Нэгэн.
Есүс Христийн Сайнмэдээ нь "сайнмэдээ" байх ёстой байсан--сайнмэдээ гэдэг үгийн утга нь энэ мөн. Гэвч хатуу үнэн гэвэл бид төгс биш учраас Бурханаас тусгаарлагдав. Биднийг хорионд байхад хүргэдэг өвчинтэй бидний гэм нүгэл адилхан. Бурхан төгс учраас, гэм нүглийг шийтгэлгүйгээр өнгөрүүлж Тэрээр чадаагүй. Эмчлэхгүй үлдээснээс болоод, таны гэм болох тэр өвчин Сатаныг шийтгэхийн тулд зориулагдсан тэр газарт яваандаа таныг авч ирэх болно. Үүнийг там гэдэг бөгөөд--энэ нь харанхуй, гал болон зовлонгоор дүүрэн газар.
Сайнмэдээ гэвэл Бурханы төгс, ариун байдал нь Түүний нигүүлсэл, хайр энэрэлтэй яг таарсан. Тэрээр нэг ч хүнийг тамд зовоосой гэж хүсээгүй учраас, Тэрээр эмчилгээг боломжтой болгосон. Гэмийн төлөөх шийтгэлийг төлөхийн тулд, Тэрээр Өөрийн Хүү Есүст бидний өмнөөс шийтгэлийг хүлээлгэсэн. Үүний хариуд, Бурхан бидэнд уучлал--бүрэн уучлалыг санал болгодог.
Хэрэв та Христийг дагах сонголтыг хийсэн бол, та өөрийнхөө хамгийн далд гэм нүглийг хүлээн зөвшөөрч, Түүний хамгийн бүрэн дүүрэн уучлалыг хүлээн авах шаардлагатай. Газар сайгүй эмтэрсэн хүмүүст хандан давж заалдах эрх бол Сайнмэдээ мөн. Таныг хүлээн зөвшөөрөхөд туслахуйц Бурханд өргөх өргөл танд байгаа хэмээн та бодож байгаа бол үүнийгээ эртхэн мартсан нь дээр байх. Бидний хамгийн шилдэг нэгний маань хийж чадах тэр зүйл ямар ч ач холбогдолгүй, ямар ч шаардлагагүй зүйл байдаг.
Бидний гэмийн төлөөсийг төлөх чадвартай цорын ганц Нэгэн бол Есүс байсан, тиймээс биднийг Бурхантай холбох цорын ганц хаалга нь Тэр болсон. Есүс Өөрийн хамгийн ойр дотны дагалдагчдадаа хандан ийнхүү хэлсэн, "Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй." Түүний онцгой эрх бүхий тунхаглал нь үнэхээр зүрх зоригтой байсан хэдий ч, бидний оронд Өөрийнхөө амийг өргөх замаар Тэрээр үүнийг нотолжээ.
Библиэс бусадтай миний хуваалцах дуртай эшлэлүүдийн нэг бол, "Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан." Бурханаас хамаагүй хол шашингүй соёлоор хүрээлэгдсэн Ромын чуулганд хандан бичсэн захиандаа Паул энэ талаар бичсэн байдаг.
Бурхан ямар ч хязгааргүйгээр уучилдаг гэсэн үнэний хамгийн аймаар зүйл бол энэ нь биднийг ямар ч зөвтгөх шалтгаангүйгээр үлдээдэгт оршдог. Бүх хүн төрөлхтөнд зориулан Бурхан диваажингийн үүд хаалгыг нээсэн. Энэхүү нээлттэй урилгыг бид хүлээн авахгүй гэсэн сонголтыг хийх юм бол, бид авралынхаа цор ганц утга учраас татгалзаж байгаа гэсэн үг. Үүнийг орлохуйц зүйл гэж юу ч үгүй. Тэнд арын хаалга гэж байхгүй. Урд талын хаалга нээлттэй байгаа бөгөөд ямар ч ялгаварлалгүйгээр урилга өгөгдсөн.
Хүч чадлын хувьд ямар ч хязгааргүй Бурхан таныг найзаа хэмээн тооцохыг хүсч байна. Та Түүний урилгыг тоохгүй өнгөрүүлж болох боловч таны уушгинд амьсгалах агаар байгаа цагт хаалга хаагдахгүй. Та тэрслэгч нэгэн байж болох боловч, Түүний бодол санааг өөрчлөх хүч танд байхгүй. Тэр Өөрийнхөө урилгыг буцааж авахгүй.
Залбирал
Бурхан, би төгс байдлаас хамаагүй хол нэгэн болохоо мэднэ. Таны уучлалыг, Таны сэргэлтийн төлөвлөгөөг ухаарч ойлгоход надад туслаач. Бурхан руу орох цор ганц хаалга хэмээн Таныг хүлээн зөвшөөрөхөд шаардлагатай урам зоригийг надад өгөөч, Есүс.
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханд итгэх эсэхээ шийдэж амжаагүй хэвээр байна уу? Юунд итгэдэг болохоо сайн мэдэхгүй байна уу? Библийг судлах болон Өөрийнхөө жинхэнэ мөн чанарын талаар танд юуг илчлэн харуулахыг харахад зориулан дараагийн долоо хоногийг зарцуул. Энэ бол түүхийг өөрөө унших болон юунд итгэхээ шийдэх боломж мөн. Бурханы талаарх итгэл үнэмшил нь таны хувьд шийдээгүй байхад хэт чухал зүйл мөн.
More
Энэ төлөвлөгөөний төлөө YouVersion-д талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.youversion.com-с үзнэ үү.