Биднийг дорой байхад, сүсэг бишрэлгүй хүмүүсийн өмнөөс Христ яг л цагтаа үхсэн билээ. Хэн нэг нь зөвтний төлөө барагтай бол үхэхгүй ч сайн хүний төлөө хэн нэгэн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан. Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжин уур хилэнгээс ч аврагдах болно. Хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрсэн юм бол, эвлэрсэн бид тэр тусмаа Түүний амиар аврагдах болно. Үүгээр барахгүй Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжин баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.
Ром 5 унших
Сонсох Ром 5
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Ром 5:6-11
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд