Ариун амьдралЗагвар

Ариун амьдрал

29-с 22 дахь өдөр

ДАРУУ БАЙДАЛ

Энд анхаарч үзэх хэрэгтэй нэгэн зүйл байна. Бидний хувийн сахилга бат сайжрах тусам бусдад үзүүлэх нигүүлсэл багасаж байх боломжтой.

Та дотроо ийн бодож байж болох юм. Би амьдралаа зохицуулаад болоод байна, гэтэл тэр яагаад чадахгүй байгаа юм бэ? Та оюун бодолдоо яг ингэж бодоогүй буюу мөн хэлээгүй байж болох ч энэ бодол байж байдаг.

Та ариун байдалд дотор тууштай байж, амьдралд тань Бурханаас ялалт ирэх мөчид зүрх сэтгэл болон оюун бодлоо үргэлж анхаарч байгаарай. Христ байхгүй байсан бол та хэн байх байсан болон мөн ямар зүйлээс уучлагдан, хэлтэрснээ тунгаан бодож байгаарай.

Бидний даруусч буйн нэгэн илрэл бол бусдыг энэрч уучлан, нигүүлссээр байх юм. Сексийн гэм нүглээс ангижирснаар амьдралд тань ирэх нэг ивээл ерөөл, урам зориг бол даруу байдал. Бардамнал, бусдыг шүүх хандлага, хуурамч төрхгүйгээр даруугаар амьдрах нь чухал билээ.

Ѳдѳр 21Ѳдѳр 23

Энэ төлөвлөгөөний тухай

Ариун амьдрал

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org