Ариун амьдралЗагвар
ЦӨХРӨЛТГҮЙ ЗАЛБИРАЛ
Хаалга тогших аль эсвэл нүдэх хоёрын ялгаа нь юу вэ?
Давтамж…
Лук номын энэхүү хэсэгт, Есүс залбирлын талаар чухал хичээлийг зааж байна. Цөхрөлтгүйгээр залбирах тухай юм. Хэр зэрэг хүсэл тэмүүлэлтэй байгаагаар итгэл хэмжигддэггүй ээ. Харин хэр удаан итгэлтэй байснаар хэмжигддэг.
Жишээ авъя. “Би удахгүй эргэж ирнэ” гэж танд хэлээд явсан гэж бодъё. Гэвч нэг л өдрийн дараагаас та намайг хүлээж цонхоо ширтэхээ болилоо. Тэгвэл та өөрөөсөө “Би үнэхээр түүний хэлсэн үгэнд итгэсэн үү?” гэж асуух хэрэгтэй юм.
Бид залбирлаа үргэлжлүүлэн Бурханы өмнө ирж, хүсэж буй зүйлсээ Түүнд хэлэх нь итгэлийг маань илэрхийлээд зогсохгүй мөн өсгөж өгдөг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр амьдралын нугачаанд бидний итгэл анх байснаасаа илүү батаждаг. Бурхан яагаад цөхрөлтгүй залбирахыг чухалчилдаг талаар олон тайлбар бий. Гэхдээ хамгийн мэдүүштэй нь бидний цөхрөлтгүй залбирал Бурханд үнэхээр чухал юм шүү. Өнгөрсөн хугацаанд та завхайрал, порнограф эсвэл эхнэрийнхээ талаар олон удаа залбирсан байж болох юм. Гэсэн ч та үргэлжлүүлэн залбирлаараа хаалгыг тогшсоор байгаарай. Түүний цаг нь болоход хаалга бидэнд нээгдэх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org