Ариун амьдралЗагвар
АРИУН СҮНСНЭЭС УУЧЛАЛТ ХҮСЭЭРЭЙ
Есүс хэмжээлшгүй их золиосыг гарган бидний гэм нүглийг бүрэн уучилсан юм. Харин дараах эшлэлийн гол санаа нь энэ биш юм. Бид сексийн талбарт завхайрч гэм үйлдэх үед гурвалын нэг болох Ариун сүнс шаналж зовдог гэдгийг ойлгуулах нь дээрх эшлэлийн гол санаа юм. Учир нь Ариун сүнс бидний дотор оршин байдаг. Бид оюун бодол болон зүрх сэтгэлдээ завхайрлыг үйлдэх үедээ Бурханы орших сүмийг ч бузарладаг. Энэ нь сүмийн хананд порнограф гаргахтай яг ижил зүйл юм.
Ариун сүнсэнд дуулгаваргүй байж, Түүний орших газарт хүндлэлгүй хандсан цаг мөч бүрийнхээ төлөө уучлалт гуйх цаг гаргаарай. Бичээст “Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо” гэсэн байдаг. Хэрэв Ариун сүнс гомдсон бол бидэнд өөр хэлэх зүйл үлдээгүй. Ариун сүнсийг зовоосныхоо төлөө уучлалт хүсээрэй. Таны гэмт чанарт тэвчээртэй ханддагт нь Түүнд талархаарай. Түүний орших газрыг ариун байлгахад туслаарай хэмээн залбирах цаг гаргана уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org