Магтаал хүндэтгэлийн ер бусын хүч: Дуулал номоос хийх 5 өдрийн чимээгүй цагЗагвар

The Extraordinary Power of Praise: A 5 Day Devotional From the Psalms

5-с 3 дахь өдөр

Бурханыг магтах нь танд бухимдлаа тайлах боломжийг олгодог

Миний амьдрал маш хэцүү байсан үе бий. Хорт хавдар намайг туйлын хүнд ядаргаанд оруулж орхисон. Тэр үед надад “Ийм аймшигтай санагдаж байхад Бурханыг магтах нь боломжтой юм уу?” гэж бодогдож билээ. Би дээш доош үсэрч, хашгиран хэцүү байгаа ч "Халелүяа, би хорт хавдартай!" гэж хэлмээргүй байсан л гэж хэлэх гэсэн юм. Дуулал номыг судалж байхдаа би Дууллын ихэнх нь гашуудал байдгийг олж мэдсэн. Тэдгээр гашуудлын залбирал нь асуулт, бухимдал, эргэлзээгээр дүүрэн байдаг. Дуулалчдын тухай миний олж мэдсэн зүйл бол тэд Бурханы өмнө сэтгэл доторх бүхнээ уудалдаг байсан. Тэд урам хугарах үедээ сэтгэлээ нээсэн. Ихэнхдээ тэдний магтаал нь гашуудал байв (Дуулал 42:3). Бусад үед тэд бүх уур хилэнгээ Их Эзэнд хэлдэг байв. Жишээлбэл, Давид амьдралынхаа нэгэн цагт сэтгэлээр унасан тул Дуулал 58:6-д “Бурхан минь, тэдний аман дахь шүдийг хугалаач!” гэж залбирчээ. Би анх эдгээр үгсийг уншаад “Бид ингэж залбирах боломжтой юу?” гэж бодсоноо санаж байна.

Бурхан таны чин зүрхний үнэнч мөргөл хүндэтгэлийг хүсдэг. Хэрэв та урам хугарсан, уурласан эсвэл зүгээр л гунигтай байгаа бол Тэр таныг өөрийнхөө өмнө тэдгээр мэдрэмжүүдээ авчрахыг урьдаг. Түүний өмнө бүгдийг нулимастайгаар уудал. Дараа нь Дуулалчдын жишээг дагаарай. Магтаал руу анхаарлаа хандуулаарай. Шархалсан зүрхтэй хүмүүст ойр байж, дарлагдсан хүмүүсийг аврахаа Бурхан амласан (Дуулал 34:18). Тэрээр амлалтаа биелүүлдэг тул өнөөдөр Түүнийг магтан хүндэл.

Села – Түр зогсоох ба эргэцүүлэн бодох: Та "сайн Христэд итгэгч" байхын тулд үргэлж аз жаргалтай байх ёстой гэж боддог уу? Хэзээ таныг уй гашууд автсан үед Бурхан тантай уулзсан бэ?

Магтаалын залбирал: Эзэн Есүс ээ, Та энэ дэлхий дээр алхаж байхдаа уй гашууг мэдэрсэн, уй гашууг маш сайн мэддэг хүн байсны тань төлөө Таныг би магтъя (Исаиа 53:3). Миний урсгах нулимс бүрийг Та харж, бувтнах ууртай үг бүрийг минь сонсдогт баярлалаа. Таны өмнө бүх мэдрэмжүүдээ ил гаргаж Танд чин сэтгэлээсээ хандаасай гэж хүсдэгт тань би магтаалыг өргөе. Таны өмнө би уй гашуугаа нээхэд миний шархалсан зүрхийг эдгээсэнд баярлалаа. Хайрт энэрэнгүй Эцэг минь байж намайг тайвшруулж байгаан төлөө би Эзэн Таныг магтъя. Намайг уйлахад ойр байсанд баярлалаа. Би Таныг бүх нигүүлслийн Бурхан хэмээн магтъя!

Дуулал 34:18,"“ЭЗЭН эмтэрсэн зүрхнүүдэд Ойрхон байх агаад Сүнсээрээ гэмшигчдийг авардаг."

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Extraordinary Power of Praise: A 5 Day Devotional From the Psalms

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд түгшүүр, айдас, ганцаардал, сэтгэлийн хямрал эрс нэмэгдсэн жилүүд байв. Магтагчдад эдгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд огт мэдэхгүй зүйл байсангүй. Тиймээс ч тэд эдгээрийг даван туулах магтаалын ер бусын хүчийг гаргаж сурсан. Дуулал номын эдгээр магтаалуудаас тайвшрах нууцыг олж мэдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан Moody Publishers-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.moodypublishers.com/the-extraordinary-power-of-praise/