Магтаал хүндэтгэлийн ер бусын хүч: Дуулал номоос хийх 5 өдрийн чимээгүй цагЗагвар

The Extraordinary Power of Praise: A 5 Day Devotional From the Psalms

5-с 2 дахь өдөр

Хүлээх зуураа Бурханыг магтах нь биднийг хүчирхэгжүүлдэг

Дуулалч Давид Бурхан түүнийг Хаан болгоно гэсэн амлалтаа биелүүлэх хүртэл удаан хүлээх хэрэгтэй болсон. Давид олон жил хүлээх үед, Саул хаан түүнийг алахаар хөөж тэрээр хаан болохын тулд нуугдаж байсан. Давид Бурханд итгэх итгэлээсээ холдохын оронд хүлээх зуураа илүү гүн гүнзгийгээр итгэсэн. Давид хүлээж байх хугацаандаа “ЭЗЭН, Өглөөд Та дуу хоолойг минь сонсоно. Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.”(Дуулал 5:3) хэмээн магтаж байсан. "Хүсэн хүлээх" гэсэн хэллэг нь бат итгэлтэй найдварыг хэлдэг. Давид хуурамч байсангүй. Өмнө нь Дуулал 5 дугаар бүлэгт тэрээр “ЭЗЭН, үгэнд минь чих тавьж, Ёолохыг минь анхаараач" хэмээн санаа алдаж байсан. (Дуулал 5:1). Гэсэн хэдий ч тэрээр зүрх сэтгэлээ уудалсны дараа түүнд хариулдаг Бурханыг магтахад анхаарлаа хандуулахад төвлөрдөг. Түүнийг магтах үед Ариун Сүнс түүний зүрх сэтгэлийг итгэл найдвараар хүчирхэгжүүлдэг. Энэ бол магтаалын ер бусын хүч юм.

Бурхан таны залбиралд хариулахыг хүлээх зуураа энэ загварыг дагаарай. Зүрх сэтгэлээ Бурханд үнэнч шударгаар уудалж, харин дараа нь Бурханыг магтахад анхаарлаа хандуулаарай. Тэр хариулна гэж амласан учраас Тэр хариулах болно. Ариун Бурханы хувьд Тэр үргэлж амлалтаа биелүүлдэг. Та Бурханыг чимээгүй байх үед ч үргэлжлүүлэн магтан алдаршуулах юм бол Ариун Сүнс таны зүрх сэтгэлийг итгэл найдвараар хүчирхэгжүүлэх болно.

Села – Түр зогсоод эргэцүүлэн бодох: Та амьдралынхаа аль хэсэгт ямар нээлт, дэвшилтийг хүлээж байна вэ? Хүлээж байх үедээ Бурханы зан чанарыг магтах нь таны найдварыг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

Магтаалын залбирал:Эзэн Бурхан минь, Таныг сайн бөгөөд ариун гэж би магтъя. Та бол үгээ үргэлж сахидаг Бурхан юм. Хэрэв би асуувал Та хариулах болно гэж амласан амлалтын тань төлөө баярлалаа (Матай 7:7). Та миний дуу хоолойг үргэлж сонсож, бүх амлалтаа биелүүлнэ гэдэгт би итгэж болохын төлөө би Таныг магтъя (Дуулал 5:3, 2 Коринт 1:20). Өнөөдөр би Таныг магтах үедээ зүрх сэтгэлийг минь итгэл найдвараар дүүргэж байгаад баярлалаа.

Дуулал 5:3“ЭЗЭН, Өглөөд Та дуу хоолойг минь сонсоно. Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.”

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Extraordinary Power of Praise: A 5 Day Devotional From the Psalms

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд түгшүүр, айдас, ганцаардал, сэтгэлийн хямрал эрс нэмэгдсэн жилүүд байв. Магтагчдад эдгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд огт мэдэхгүй зүйл байсангүй. Тиймээс ч тэд эдгээрийг даван туулах магтаалын ер бусын хүчийг гаргаж сурсан. Дуулал номын эдгээр магтаалуудаас тайвшрах нууцыг олж мэдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан Moody Publishers-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.moodypublishers.com/the-extraordinary-power-of-praise/

Холбоотой төлөвлөгөө унших