Сүнсээ ХалдваргүйжүүлэхЗагвар
Дөрвөн төрлийн айдас байдаг: алдчих вий гэсэн айдас, алдаа гарах вий гэсэн айдас, гологдох вий гэсэн айдас, бас танил бус зүйлсээс айх айдас. Эдгээр айдсуудаас нэг буюу түүнээс дээш айдас таньд байх магадлал өндөр. Эдгээр айдсууд нь таныг зэрэмдэглүүлэх мөн Бурханы таньд зориулсан хамгийн сайн сайхнаас хол байлгах боломжтой. 2 Тимот 1-р бүлэгт Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн гэж хэлсэн байдгыг сана.
Аль айдастай нь та хамгийн илүүгээр тэмцэлдэж байгаа вэ?
Аль айдастай нь та хамгийн илүүгээр тэмцэлдэж байгаа вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид сүнстэй бие биш. Бид биетэй сүнс юм. Дэлхий бидэнд биеэ хоргүйжүүлэх хэрэгтэй гэж сургадаг хэдий ч, заримдаа бид сүнсээ хоргүйжүүлэх хэрэгтэй байдаг. Энэхүү 35-өдрийн уншлагын төлөвлөгөө таньд сүнсийг чинь юу хэлтэлж байгааг, мөн Бурханы бүтээсэн тэр хүн байхад юу саад болж байгааг олж тогтооход туслах болно. Та Бурханы Үгнээс хэрхэн тэдгээр хор уршигтай нөлөөллийг саармагжуулах мөн сүнсний хувьд цэвэр амьдралаар амьдрахыг сурах болно.
More
Life.Church -д энэ төлөвлөгөөг боломжтой болгосонд талархъя. Илүү мэдээллийг: www.life.church үз