Валентины өдөрЗагвар
ЧИМЭЭГҮЙ БАЙДАЛ
“Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна.
Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна.
Тэр хайр дотроо чимээгүй байна.
Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.”
- Зефаниа 3:17 АБ2013
Өнөөдөртөө болоод ирээдүйдээ хэрэгжүүлэхүйц хүчирхэг үнэнээр энэ бичээс дүүрэн аж. Өнгөрсөн хэдэн өдрийн туршид Өөрийнхөө хайраар биднийг өгөөмрөөр хайрлахыг бас Өөрийнхөө зүрхэнд биднийг ойртуулахыг Бурхан ямар ихээр хүсдэг болохыг бид харцгаасан. Дээрх эшлэлээс бид өнөөдөр мөн Түүний зүрхийг бас илчлэн харуулах өөр бусад үнэнийг бид харж байна. Бид асар олон зүйлд анхаарлаа төвлөрүүлж болох л байсан гэхдээ "Тэр хайр дотроо чимээгүй байна." гэсэн хэсгийг хараасай гэж би танаас хүсэж байна.
Та юу хийсэн ч бай эсвэл хэлснээс үл хамааран амьдралдаа урагшлах түлхүүр бол уучлал мөн. Гэсэн хэдий ч, олон хүмүүсийн хувьд өөрсдийгөө эсвэл бусдыг уучлах чадвар нь тэднийг хязгаарлах, хориглох мөн яваандаа өсөлт хөгжилдөн саад болдог зүйл болон хувирдаг. Бид уучлахыг сонгох үед Бурхан мартахыг сонгодог. Тэр цоо шинэ эхлэлийг бидэнд олгодог бөгөөд гэмийг маань эргэн дурсахгүй байхаар шийддэг.
Эзэн, Агуу Нэгэн, хайр дотроо таныг чимээгүй байгаасай гэж хүсдэг ч энэ хайрыг хүлээн авахад саад болох зүйл танд байна уу? Дайсан өнгөрсөн алдаа эсвэл гэмээр тан таныг ахин дахин буруутгасаар байна уу? Хэрэв та гэмээ гэмшин, үүнийхээ төлөө уучлалт гуйсан бол та аль хэдийнээ уучлагдсан гэж Библи хэлдэг. Буруутгах мөн өнгөрснийг тан сөхөх боломжийг буруутгагч эрэн хайж болох хэдий ч Тэнгэрлэг Эцэг чинь Өөрийнхөө хайр дотор чимээгүй байх нөмрөгөөр таныг хучихыг мөн өнгөрсөн гэм эсвэл алдааг тан дахин хэзээ ч сөхөхгүй байхыг сонгодог. Энэ хайрын нөмрөг хамгаалдаг бас хучдаг; энэ нь өнгөрсний талаарх буруутгалаас хамгаалах хамгаалалт болоод аюулгүй байдлаар хангадаг. "Тэр хайр дотроо чимээгүй байна." гэдэг хэллэг нь мөн ‘Тэр таныг шинэчлэн, бүхий л айдсыг тан үргээнэ’ гэсэн утгыг илэрхийлдэг.
Түүний үнэний баталгаанд айдас бүрийг тан чимээгүй болгох боломжийг олго. Хэрэв та түр зогсон, сонсох аваас "Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах"-ыг нь та сонсох болно. Өнөөдөр, Тэр танд хайртай бөгөөд танд юу хамгийн сайн болохыг чин сэтгэлээсээ хүсдэг гэсэн мэдлэг дотор амар тайван байгтун!
Надтай хамт залбирна уу:
Ааваа,
Таны хайр намайг тайвшруулан, чимээгүй байлгах чадвартайн төлөө Танд талархъя. Та намайг мэддэг бөгөөд миний эсрэг ямар ч гэм, бурууг барьсаар байдаггүйн төлөө Танд талархъя. Өнөөдөр талархлаа би Танд цутгаж байна бас намайг хүүгээ, охиноо гэж дууддаг тан үнэхээр нэр төрийн хэрэг.
Есүсийн Нэрээр залбирлаа.
CBN Европоос гаргасан өөр бусад чимээгүй цагийн материалуудыг олж судлахыг эсвэл энэ үйлчлэлийн талаар улам илүүг олж мэдэхийг хүсвэл, дараах линк дээр дарна уу here.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Зарим хүмүүсийн хувьд Валентины өдөр тийм ч амар байдаггүй. Бид яг одоо харилцаанд байхыг асар ихээр хүсэх авч хэн нэгэнтэй харилцаагүй амьдралын үед байгаа байж болох бөгөөд энэ нь таагүй мэдрэмжүүдийг бий болгож болох юм. Харилцааны байдлаас үл хамааран дараагийн гурван өдөр Бурханы ӨГӨӨМӨР, БОЛЗОЛГҮЙ, ТАЙВШРУУЛАХУЙЦ хайраар зүрхийг тан урамшуулах боломжийг бидэнд олгоно уу.
More