Валентины өдөрЗагвар

Valentine's Day

3-с 2 дахь өдөр

БОЛЗОЛГҮЙ 

"…Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тиймээс Би чамайг хайр энэрлээр татсан билээ." 

-Иеремиа 31:3

Болзолгүй хайр бүхий Тэнгэрлэг Эцэгээр та өнөөдөр болоод өдөр бүрдээ хайрлагдсан нэгэн. Түүний хайр бол үүрдийнх бөгөөд энэ нь мөнхийн мөнхөд үргэлжлэх аж. Тэр бол үргэлж итгэмжит Нэгэн бөгөөд Түүний мөнхийн хайр энэрэл Түүний үгс болоод үйлдлээс нь харагджээ. Түүний хайр энэрэл гэдэг үг Өөрийнхөө хүүхдүүдэд олонтоо харуулах Түүний зүрхэн дэх хайр, энэрлийн илэрхийлэл мөн. Таныг үр хөврөл болохоос ч өмнө Тэр таныг мэддэг байсан. Хамгийн анхны амьсгалаа авахаас чинь ч хүртэл өмнө Өөрийнхөө хайраар таныг өгөөмрөөр хайрлахаар Тэр сонгосон, хайрлахаа хэзээ ч зогсоогүй.   

Энэ нь эсрэг таталцлууд бие биедээ хүрэх үед бие бие рүүгээ татагддаг эсвэл түлхэлцэн, салгахад амаргүй болдог соронзтой адилхан. Бид Түүнд ойртон, Түүний өмнө зүрхээ нээн бас илэн далангүй болгох боломжийг олгох үед зүрхний шарх ба айдас бүрийг маань үгүй хийн бие сэтгэлд минь Түүний хайр дүүрч мөн татагддаг.   

Тэнгэрлэг Эцэгээр хайрлагдахыг орлох ямар ч зүйл байдаггүй. Бид бүгд хайрлагдаж бас хүлээн зөвшөөрөгдөхийг гүн гүнзгийгээр хүсэн тэмүүлдэг. Бидний эсрэг биш харин бидний төлөө байдаг төгс Эцэгээр танигдсан, хайрлагдсан байх бол хамгийн төгс төгөлдөр хувилбар мөн. Түүнийг таньж мэдээсэй, Түүний замаар яваасай гэж Тэр хүсдэг.  

Энэ залбирлыг надтай хамт залбирагтун:  

Ааваа, 

Мөнхийн хайраараа намайг хайрласны төлөө Танд талархъя. Хамгийн анхны амьсгалаа авахаас минь ч өмнө Та намайг мэддэг байсан бөгөөд өдөр бүр Өөрийнхөө хайраар намайг өгөөмрөөр хайрлахыг Та сонгодог. Зүрхний цохилт бүр минь Таныхтай ижил цаг хоромд цохилох болтугай. Намайг үргэлжлүүлэн Өөр рүүгээ татаач тэгснээрээ би Таны замыг таньж мэдэх болно. Таны хайрладаг арга замаар бусдыг хайрлах арга замыг надад харуулаач мөн үйлдлээр болоод үг минь Таны сайн сайхан ба эелдэг зөөлөн байдлыг амьдралаараа харуулдаг байх болтугай.

Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Valentine's Day

Зарим хүмүүсийн хувьд Валентины өдөр тийм ч амар байдаггүй. Бид яг одоо харилцаанд байхыг асар ихээр хүсэх авч хэн нэгэнтэй харилцаагүй амьдралын үед байгаа байж болох бөгөөд энэ нь таагүй мэдрэмжүүдийг бий болгож болох юм. Харилцааны байдлаас үл хамааран дараагийн гурван өдөр Бурханы ӨГӨӨМӨР, БОЛЗОЛГҮЙ, ТАЙВШРУУЛАХУЙЦ хайраар зүрхийг тан урамшуулах боломжийг бидэнд олгоно уу.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан CBN Европт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу:  https://www.cbneurope.com/yv