Өдөр бүрийн чимээгүй цагийг Greg Laurie-той хамтЗагвар

Daily Devotions with Greg Laurie

30-с 13 дахь өдөр

Алсуур Дагах Эзэнээс хол зүрх сэтгэл бүдрэх нь гарцаагүй байдаг. Жишээ нь, нурж буй гэрлэлтийг та надад харуулан мөн нурах болсон бүх л шалтгаануудыг жагсаасан ч, яг хаанаас эхлэж нурсаныг нь би таньд хэлэх болно. Энэ нь хосуудын харилцаан дээр нурсан байдаг. Ямар нэгэн зүйл тохиолдсон, бөгөөд тэдний гэрлэлтээ босгосон тэр нөхөрлөл ба өмнө нь сайхан байдаг байсан дотно харилцаа нь огт өөр болсон байдаг. Улмаар нэгэнт хэврэг болсон гэрлэлт рүү нь өөр бусад бүх асуудлууд дайран ордог. Энэ байдал бидний Бурхантай харилцах харилцаанд ч мөн адил. Бид Эзэнээс холдож эхлээд, түүнийгээ хэвийн зүйл мэт бодож эхлэдэг. Бид шинэ өдрөө Библи судлал ба залбирлаар эхлэхээ аажмаар больж эхлэдэг. Бид бусад зүйлүүдийг хийхэд бүх цаг заваа зарцуулж байгаа бөгөөд тэр үед бусад асуудлууд урган гардаг. Улмаар бид алсуур дагаж эхлэдэг. Энэ бол Эзэнийг үгүйсгэхэд Петрийн хийсэн алхамын нэг байсан. Библи дээр Есүсийг баригдсаны дараа, "Петр мөн Түүнийг алсуур тэргүүн тахилчийн хашаа хүртэл дагаж, дотогш орон, зарц нарын хамт юу болохыг харж суув" (Maтай 26:58, тодотгол нэмэгдсэн). Үүнтэй адил хүмүүс цуглаанд байдаг. Тэд ихэвчлэн хоцорч ирээд бас хамгийн түрүүнд явдаг хүмүүс юм. Тэд ихэвчлэн арын эгнээнд суудаг. Тэд хоёр өөр амьдралаар амьдрахыг хүсдэг, учраас тэд алсуур дагадаг. Тэр бол Петрт тохиолдсон зүйл юм. Би ийм нэгэн түүхийг сонссон юм. Нэг хүү шөнө дунд орноосоо унажээ. Ээж нь түүнээс юу болсоныг асуухад, тэрээр ингэж хэлсэн, "Орсон газартаа би хэт их ойртсон хэвээрээ үлдсэн юм шиг байна." Үүнтэй адил шалтгаанаар бид Эзэнээс холддог. Орсон газартаа бид хэт ойрхон хэвээрээ үлддэг. Дүгнэлт өгүүлбэр: Есүсийг та ойроос дагадаг уу эсвэл алсуур дагадаг уу? Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Devotions with Greg Laurie

Гуч хоногийн урам өгөх Библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Greg Laurie-гийн бэлтгэснээр таньд хүрч байна. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Greg Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.

More

We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org