Өдөр бүрийн чимээгүй цагийг Greg Laurie-той хамтЗагвар
Хүүгийн тухай Асуулт
Таныг нас барсны дараа юу болох вэ гэвэл та Бурханы өмнө зогсох болно, мөн хэрэв та муугаасаа илүү сайн үйлс хийсэн бол диваажинд очих болно, учир нь диваажинд зөвхөн сайн хүмүүс л очдог гэсэн уламжлалт ойлголт байдаг. Сайн хүмүүс диваажинд очдог.
Мөн сайнаасаа илүү муу зүйлийг та хийсэн бол, та тамд очих болно, учир нь тамд муу хүмүүс очдог. Сайн үйлс хийснээрээ та диваажинд очих бөгөөд, харин там нь мууг хийсэн хүмүүсийн очих газар.
Гэвч Библи үүнээс огт өөрийг бидэнд сургадаг. Библи дээр там бол диавол болоод түүний тэнгэрэлч нарт нь бэлтгэгдсэн (Матай 25:41-г үз); энэ нь муу хүмүүст огт бэлтгэгдээгүй гэж заасан байдаг.
Диваажин бол Бурханы оршин байдаг газар, бөгөөд Есүстэй харилцаатай байсан бол тэр л таны диваажинд орох зам юм. Бурханы мэдэхийг хүсэх зүйл бол та Есүс Христэд итгэсэн үү? гэдэг байх болно
Үнэхээр нүгэлтэй бас гэмт амьдралаар бүх л насаараа амьдарч байгаад, яг үхэхээсээ өмнө та Эзэн Есүс Христээс чин сэтгэлээсээ уучлалтыг гуйвал, та диваажинд очих болно. Гэвч та амьдралынхаа туршид үнэхээр сайн хүн байж бас сайн үйлс их хийсэн хэдий ч, хэзээ ч Есүс Христэд итгээгүй бол, та диваажинд очихгүй. Таньд л гэж хэлэхэд таны сайн үйл хэзээ ч муу үйлийг чинь давж чадахгүй. Тиймээс муу үйлийнхээ төлөө шүүгдэхгүйдээ таларх.
Бидний амьдарч буй соёл нь диваажинд очих баталгааг маань тэр бүр харж чаддаггүй, гэвч Библи бидэнд тийнхүү заасан байдаг. Энэ бол Хүүгийн тухай асуулт-- гэмийн тухай асуулт биш юм. Дүгнэлт өгүүлбэр: Хэн диваажинд очдог вэ?
Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэл. Бүх эрх хамгаалагдсан.
Библийн ишлэлүүдийг Ариун Библи,New Living Translation, зохиогчийн эрх 1996, 2004-с авсан. Tyndale House Publishers, Inc., Wheaton, Illinois 60189-с олгогдсон зөвшөөрлөөр ашиглав. Бүх эрх хамгаалагдсан.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гуч хоногийн урам өгөх Библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Greg Laurie-гийн бэлтгэснээр таньд хүрч байна. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Greg Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.
More
We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org