Лук ба Үйлс номоор хийх аялалЗагвар

Лук ба Үйлс номоор хийх аялал

40-с 37 дахь өдөр

Паул зөвлөлийн өмнө өөрийгөө өмгөөлөхөөр зогсов. Түүнийг ярьж эхэлтэл бүдүүлгээр үгийг нь тасалж, дараа нь тэргүүн тахилчийг таниагүйгээс болж нөхцөл байдал дордсонд Паул цаашид хэрхэх тухайгаа эргэцүүлэв. Зөвлөл садукайчууд, фарисайчууд болон хоёр хэсэг хуваагдсан байлаа. Садукайчууд амилалт, тэнгэрэлч гэх мэт сүнслэг зүйлсэд итгэдэггүй бол Фарисайчууд хуулийг хатуу чанд сахихын зэрэгцээ садукайчуудын үгүйсгэдэг сүнслэг юмсад итгэдэг байв. Тэдний хуваагдмал байдлыг ажигласан Паул анхаарлыг өөрөөсөө холдуулах боломжийг ашиглан өөрийгөө найдвар болон үхэгсдээс амилах амиллын төлөө шүүгдэж буй Фарисай хүн хэмээн чангаар хашхирлаа.

Энэ үед удаан бугшиж явсан маргаан дэгдэв. Эхэндээ Паулын бодсоноор болж Фарисайчууд түүнийг бүр хамгаалж үг хэлэв. Гэвч удалгүй маргаан ширүүсэж Паулын амь насанд халтай болж ирлээ. Мянгатын дарга түүнийг тэднээс салган авч хууль бусаар хорив. Маргааш шөнө нь амилсан Есүс Паулын дэргэд зогсоод Ромд очиж Есүсийн тухай гэрчлэх болно гэж хэлээд түүнийг зоригжуулав. Дараа өглөө нь Паулын эгчийн хүү хүрч ирээд 40 гаруй иудейчүүд Паулыг алахаар отож байгааг мэдэгдэхэд Есүсийн хэлсэн үг Паулд итгэл найдварын зангуу болов. Түүнийг хөнөөх төлөвлөгөө бүтэхгүй. Тэр Есүсийн хэлсний дагуу амьд гарч Ромд очиж гэрчилнэ. Ингээд хуйвалдааны тухай мянгатын даргад мэдээ хүрснээр тэр төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, Паул Кайсари уруу 400 чадварлаг цэрэг эрсээр хамгаалуулан одлоо.

Ѳдѳр 36Ѳдѳр 38

Энэ төлөвлөгөөний тухай

Лук ба Үйлс номоор хийх аялал

Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд бид Библи Проектод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleproject.com/