Лук ба Үйлс номоор хийх аялалЗагвар

Лук ба Үйлс номоор хийх аялал

40-с 36 дахь өдөр

Паул Иерусалимхүрэх замдаа өсөн нэмэгдэж буй Есүсийн дагалдагчидтай уулзсаар явав. Нийслэл хот руу ямар зорилготой явааг нь сонссон бүхэн эсэргүүцэж, болиулахыг чармайв. Иерусалимд очвол баривчлагдаж, тэр бүү хэл цаазлуулах байх, битгий яваач гэж тэд гуйсан читгэл үнэмшлийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн Паулыг зогсоож чадсангүй. Иерусалимд ирсэн хойноо тэр Еврей ёс заншлыг сахин иудейчүүдийг эсэргүүцдэггүй гэдгээбатлан харуулдаг. Үнэндээ тэр бол эцэг өвгөдийнхөө Эзэн Бурханыг хайрладаг, нөхдийнхөө төлөө амиа өгөхөөс буцахгүй чин бишрэлт иудей билээ. Харин иудейчүүд түүнийгхарь үндэстнүүдтэй хутгалдсан гэж үзээдүгийг нь үл ойшоон сүмээс хөөн гаргаж, үхтэл нь зодохыг завдав.

Иерусалимд эмх замбараагүй байдал үүссэн тухай мэдээ Ромын цэргийн ангид хүрсэн даруйд тэд хүрэлцэн ирснээр Паулыг үхтлээ жанчуулахаас амжиж аврав. Хилэгнэсэн олны дундуур Паулыг авч гарах үед мянгатын даргаас ард олонд хандан ярихыг зөвшөөрөөч гэж тэр гуйв. Зодуулж жанчуулснаас болж хөхөрч няцарсан, цусандаа хутгалдсан тэр олны өмнө гэрчлэлээ ярилаа. Тэгээд Паул еврей хэлээр өөрийг нь алахыг завдсан хүмүүсийг ятган, тэдний нэг гэдгээ өчив. Тэд түүний яриагБурхан харь үндэстэнг (иудей бус хүмүүсийг) авралынхаа төлөвлөгөөнд багтаасан гэж хэлэх хүртэл нь анхааралтай сонссон ч ингэж хэлсэн даруйд түүнийг үхэх ёстой хэмээн хашхиралдав. Үймээн самуун газар авч, иудейчүүд яагаад харь үндэстний тухай ярьсанд нь Паулд ингэж их хилэгнэж байгааг мянгатын дарга ойлгосонгүй. Тэгээд учрыг нь олохын тулд Паулыг тамлаж байцаахаар авч явав. Гэвч түүнийг Ромын иргэн гэдгийг нь сонсмогцоо хууль бус эрүүдэн байцаалтаа даруй зогсоов. Ромын иргэнд хор хохирол учруулснаар асуудалд орох аюултай тул мянгатын дарга Паулыг тэр даруй суллаж, түүнийг буруутгаж байсан шашны удирдагчдын өмнө хэргийг хэлэлцэхээр хамгаалалтдаа авлаа.

Ѳдѳр 35Ѳдѳр 37

Энэ төлөвлөгөөний тухай

Лук ба Үйлс номоор хийх аялал

Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд бид Библи Проектод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleproject.com/