танд залбирал бий! Загвар
“Бурхан таныг сонсохыг хүсдэг”
Бэрхшээлтэй тулгарахдаа хамгийн сүүлд залбиргадгийн нэгэн шалтгаан бол бид Бурханы тухай буруу ойлголттой явдгийнх. Заримдаа бид Бурханыг алс холд оршдог, амьдралыг минь сонирхдоггүй гэж боддог. Гэвч Бурхан таны амьдралыг үнэхээр сонирхдог. Тэр өөрийн тааллын дагуу таныг бүтээсэн, тантай хамт алхаж, таны дотор үйлсээ гүйцэлдүүлэхийг тэмүүлдэг!
Энгийнээр тодорхойлбол, залбирал бол Бурхантай ярьж буй хэрэг. Ойр дотнын найзыгаа та бодоорой. Хэрэгтэй үед та нар нэг нэгнийхээ дэргэд байдаг ч үргэлж ярилцдаг, үгүй гэж үү? Та амьдралаа найзтайгаа хуваалцдаг биз дээ? Бурхан таны сайн найз болохыг хүсдэг. Та Бурхантай бүх зүйлийн талаар, өдрийг хэрхэн өнгөрөөсөн тухайгаа ярьж, хамт инээж, нээлттэй байж, зүрхний хүслээ түүнд уудалж болно. Товчхондоо, Бурхан энэ бүхнийг чинь сонсох дуртай! Бурханы туйлын хүсэл бол тантай ойр дотно, хувьчилсан харилцаатай байх явдал юм.
“Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.” Илчлэл 3:20
Есүс хувьчилсан дотно харилцааг хүсэн тэмүүлж, зүрх сэтгэлийн тань хаалгыг тогшиж байна. Ердөө зүрх сэтгэлийнхээ үүд хаалгыг Есүст нээж, түүнтэй нөхөрлөх нь Бурханы ерөөлөөр дүүрэн, амжилттай, үр нөлөөтэй, шагнал бүхий залбирлын амьдралын эхлэл билээ.
Бурхан бол бидний жинхэнэ хорогдох газар. Тэр өөрийн итгэлтэй мөн чанар болон хайрыг бидэнд харуулахыг хүсдэг. Дэндүү хэцүү асуудал Түүнд үгүй – Тэр таныг сонсохыг хүсдэг.
“Хэзээд Түүнд итгэ, хүмүүс ээ Түүний өмнө зүрхээ уудал. Бурхан бидний хоргодох газар юм.” Дуулал 62:8
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүчирхэг бөгөөд үр нөлөөтэй залбирлын амьдралыг босгох зарчмыг судалцгаая. Залбирал – Бурхантай харилцах хувьчилсан харилцаа – өөрийн амьдралд болон эргэн тойрондоо эерэг өөрчлөлтийг бий болгох түлхүүр. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding