Зорилго дүүрэн амьдар!Загвар
“Христитгэлт хүмүүстэй нөхөрлөхүй”
Христитгэлт хүмүүсийг урамшуулж, хайрлаж, хүчирхэгжүүлэх нь бидний нэн тэргүүнд тавих зүйлсийн нэг. Тэгээд ч бид бие биедээ хэрэгтэй. Бурхан биднийг ингэж л бүтээсэн. Бурхан хэнээс ч “ганцаараа яв” гэж хүсдэггүй.
Үнэндээ бол Христитгэлт хүмүүстэй нөхөрлөх нь хувь хүний өсөлтөд амин чухал үүрэгтэй. Бурхан биднийг бие биеэ зоригжуулж эсвэл нэг нэгэндээ үйлчлэг гэж "тэнгэрлэг учралыг" зохиодог.
Тооны хувьд хүчирхэгжих зарчим Христитгэлд ч хамаатай. Итгэл нэгт хүмүүстэйгээ бат бэх холбоотой байх нь Бурхантай хамт алхах хувь хүний сүнслэг өсөлтөд тустай!
Таныг бусад итгэгчидтэй холбохын тулд Бурханы нутгийн чуулганыг босгосон. Христийн доторх ах дүүстэйгээ нөхөрлөж, ерөөл өгөх ба авахын үр шимийг хүртээрэй!
Энэ төлөвлөгөөний тухай
Баяр хөөртэй, зорилго дүүрэн амьдрал харилцаа, хайр, итгэл үнэмшилд суурилдаг. Амьдралд тань зориулсан Бурханы төлөвлөгөөг та тодорхой мэдэхийг хүсдэг бол энэ төлөвлөгөө таныг танин мэдэх, хичээл зүтгэлтэй байхад чиглүүлэх болно. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding