Зорилго дүүрэн амьдар!Загвар

Зорилго дүүрэн амьдар!

7-с 3 дахь өдөр

“Бурханыг хайрлах хайраа өсгөхүй” 


Найз нөхөд, гэр бүлийнхнийгээ ихэд хайрлахаас Бурханыг гүнзгий хайрлах нь илүү хэцүү байж болох юм. Шалтгаан нь бид Бурханыг бодитоор, нүдээрээ харж чаддаггүйнх биз. Тэгэхээр Бурханыг үргэлж хайрлаж, гүнзгийрүүлэх нь итгэл шаарддаг. 


Хэдийгээр бид Бурханыг нүдээрээ харж чадахгүй ч итгэлээр Бурханыг чин сэтгэлээс хайрлаж, сэтгэлээрээ Бурханд ханддаг. Бурханыг гүн гүнзгий хайрлахын тулд бид Христитгэлийн амьдралд идэвхтэй итгэлтэй байх хэрэгтэй. 


Бид Бурханы үгийг уншихдаа Түүний хайр ба амьдрал дахь Түүний оролцоог ажиглаж, залбирал дотор Түүнтэй нөхөрлөж Бурханыг гүн гүнзгий танин мэддэг. Цаг хугацаа өнгөрөх тусам бид Түүнийг дотно сайн мэдэж, Түүнийг хайрлах хайр амь амьдралд минь төлөвшдөг. 


Хайраа үйлсээр харуулах нь итгэлээр Бурханыг хайрлах нэг арга юм. Түүнтэй харилцах харилцаандаа өсөн төлөвшиж, амжилттай байхын тулд итгэлээр Бурханыг хайрлаж, үйлсээр Бурханд зориулалт гаргах хэрэгтэй. 


Итгэлийн үйлсийн үр дүнд Бурханыг хайрлах хайр маань өсдөг. Гэвч үүгээрээ бид Бурханы хайр болон тааллыг олж авдаггүйг ойлгох хэрэгтэй. 


Үнэндээ бид Бурханыг мэдэхээс ч өмнө Бурхан биднийг болзолгүйгээр, элэгсэг дотноор хайрласан. Бурханы хайр бол бусдыг болон Түүнийг хайрлах хайрын жинхэнэ эх үүсвэр юм. 


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Зорилго дүүрэн амьдар!

Баяр хөөртэй, зорилго дүүрэн амьдрал харилцаа, хайр, итгэл үнэмшилд суурилдаг. Амьдралд тань зориулсан Бурханы төлөвлөгөөг та тодорхой мэдэхийг хүсдэг бол энэ төлөвлөгөө таныг танин мэдэх, хичээл зүтгэлтэй байхад чиглүүлэх болно. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding