Алт Хүрэх ЗамЗагвар

Алт Хүрэх Зам

5-с 5 дахь өдөр

Дотоод Удирдлага  -Алисон Феликс 

Анхаар:

“ Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг бол Эзэн түүний алхаа гишгээг чиглүүлдэг” – Сургаалт Үгс 16:9

Гараандаа:

Би бүх амьдралдаа хүч чадлаа дайчилсаар амьдарч явна. Тоолж баршгүй дасгал сургуулилт, тэсэхийн аргагүй хөлийн дасгал, бас өөрийн спортын шилдэг эгнээнд өөрийгөө тавих сэтгэл санааны, бие хөгжүүлэх зэрэг дасгалуудыг даван туулсан билээ. Би зөвхөн гүйх зорилгодоо хүрэхийн тулд бус, харин ахиулна гэдгээ батлахын тулд дотоод хөдөлгүүрээ өндөр хурдтай түлхдэг. 

Намайг хамгийн их урагш хөдөлгөдөг зүйлс нь сүнснээс үүсдэг. Би Есүстэй харилцахдаа хол замд гүйсэн ба зам амархан байсан тэр мөчид ч , өөрийн карьерыг хадгалж бас Түүний төлөвлөгөөнөөс зуурахаар тэмцэлдэх үед ч Тэрээр өмнө минь явж байсан. Ялалт ба бэрхшээлтэй байхдаа ч , ирээдүй бүрхэг байх үед ч гэсэн Бурханд найдсанаар миний амьдрал дахь Бурханы хүслийг биелүүлэх ганц алхам эхэлдэг нь тодорхой гэдгийг сурсан юм.

Маш их ачаалал ба сорилтоос айлгүйгээр би Христийг өөрийн төвд байлгадаг. Би амь амьдрал,  гүйлтийн тэмцээнээс гарах үр дүн гээд бүгдийг бүрэн дүүрнээр Бурханд хариуцуулдаг. Цаг үргэлж л бидний амьдрал ямар болохыг бид өөрсдийнхөөрөө төсөөлж боддог боловч үнэндээ бид Эзэний хүслийг л дагах хэрэгтэй юм. 

Арваад жилийн туршид би алтан медалийн байр сууриа хадгалах гэсэн золиос ба оролдлогоо цагт нь орхисон юм. Харин итгэл бол миний хөнгөн атлетикийн тамирчны хувьд хүлээн авсан олон магтаал сайшаалаас илүү давсан билээ. 

Бид бүхэндотроо арай илүү нууцтай энгийн хүмүүс юм.  Иймд Христийн төлөө хамгийн сайнаа зориулах итгэл үнэмшил ба өөрсдийн цаг хугацаа, авьяас чадвар , дотоод урам зоригоо гаргах итгэл , тэрхүү өөртөө итгэх итгэлийг өгөх Бурханы хүч бидэнд хэрэгтэй.  Түүний бидэнд зориулж бий болгосон тэрхүү төлөвлөгөө рүү Зөвхөн Тэр л биднийг хөтлөн жолоодох боломжтой. Бид мөнхөд орших алт ба эрдэнэсийн төлөө бэлтгэгдэж байна. 

Таны дотоод урам зориг юу вэ? Таныг үйлдэл хийлгэдэг, яг гүйлтийн тэмцээн эхлэх гараан дээр байгаа мэт зүрхний цохилтыг түргэсгэн сэтгэлийг тань хөдөлгөдөг тэр урагш түлхэгч хүч тань юу вэ?  Эдгээр асуултуудыг, таны дотор Бурханы суулгаж өгсөн зүйлийг хөгжүүлэхийн төлөө гайхамшигтай /галзуу мэт/ хөдөлмөрлө. Бурханы гэрлийн тусгал хэрэгтэй бидний эргэн тойронд байгаа тэдгээр хүмүүст үйлчлэн тэднийг урамшуулах маш их боломж нөөц бидний хүн нэг бүрт бий. 

Би үүгээр дамжуулан Бурханд алдрыг өргөж амьдрахын тулд байдаг чадлаараа гүйх болно. Та хийж байгаа бүхнээрээ Бурханд алдрыг өргөх боломжтой. Дотоод хөдөлгүүрээ асааж, бидний өмнө тавигдсан зам дээрх гүйлтийн тэмцээндээ эрч хүч,хурд ба тэсвэр тэвчээртэй гүйцгээе. 

Урагшил:

• Таны хувьд таны спорт ба Христтэй харилцах харилцаанд юу нь амархан байдаг вэ? Юу нь илүү хүндрэлтэй байдаг вэ?

• Бурхан таныг дуудсан дуудлагын төлөө та өөрийгөө бие махбодь болон сүнслэг байдлын хувьд хэрхэн дээр зэргээр дасгалжуулах боломжтой вэ?

• Таны зүрх сэтгэл ба оюун бодол Бурхан дээр төвлөрсөн байхын тулд та ямар арга замаар сайнмзуршлуудыг хөгжүүлэх боломжтой вэ?

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Алт Хүрэх Зам

Христ Итгэлт Тамирчидийн нөхөрлөл 5 өдрийн чимээгүй цаг.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fca.org