Алт Хүрэх ЗамЗагвар

Алт Хүрэх Зам

5-с 4 дахь өдөр

Өөр Бурхан Байхгүй -Дэвид Баудиа

Анхаар: 

“Чи надаас өөр бурхадтай байж болохгүй” -Египетээс гарсан нь 20:3

Гараандаа

Би ихэнх амьдралдаа алт,мөнгө ба хүрлээр урласан бурхдад мөргөж байсан юм. 

Олимпийн тамирчин болох нь миний гол зорилго байв. Би ялалт байгуулж, алдар нэрэндээ баясан хөөрч энэ нь нэр төртэй хэрэг болох байсан юм. 2004 онд Бээжингийн Олимпод орох эрхтэй болов. Энэ бол мөрөөдөл биелсэн хэрэг юм.  

Түүнээс гадна энэ бол хар дарсан зүүд байсан юм. 

Энэ явдал бараг л амьдралыг минь сүйрүүлэх шахаж билээ. Миний хамтран сэлэгч бид хоёр Бээжингийн Олимпийн эхний тавцан дээр алдсан ба энэ нь бодит байдлын шалгалт байлаа.  

Хэд хоногийн дараа би бүх зүйлээ хувийн тэмцээнд зориулахаар шийдсэн юм. 

Медалийн оронд би 10 –р төгсөв. Миний баг, эцэг эх, надад бүхнээ зориулсан хүн болгоны урмыг хугалсан гэж би бодож байв. Би үнэхээр бүтэлгүй амьтан юм гэж надад бодогдож байв.  Таны бурхан танаас урвах үед ийм л зүйл тохиолдоно. Олимпийн Тэмцээн надад баяр хөөр, аз жаргал алиныг нь өгч чадаагүй. Харин би бодохдоо энэ бүгдийг өгнө гэж бодсон юм.  

Би Пурдуд шинээр эхэлнэ гэсэн шийдвэрийг гаргав. Хүмүүс намайг Олимпод оролцсон тамирчин гэдгийг мэдэж байгаа юм чинь энэ л миний хүссэн нэр алдар бас гавьяа шагнал олж авах боломж минь байлаа. Энэхүү сэтгэлийн таашаал нь талаар өнгөрч, амьдрал улам их, бүр улам илүү утга учраа алдаж эхэлсэн юм.   Миний амьдрал будлиантсан байлаа. 

Би үүнийг хурдан залруулахын тулд дасгалжуулагч дээрээ очив. Хурдан засахын оронд тэр надад Есүсийг өгсөн юм. Хэдэн долоо хоногийн дараа би Христ , Тэр Хэн байсан мэт Библийн талаар илүү сайн сурч эхэлсэн байв. Тэгэхэд л амьдрал минь бүхэлдээ өөрчлөгдсөн билээ. Бурхан надад энэхүү авьяас чадвар бас талбайг тодорхой шалтгаанаар-Түүнийг алдаршуулахын тулд өгсөн гэдгийг би ухаарч мэдсэн юм.  

2012 онд Олимпийн багийг дахин бүрдүүлэв. Энэ удаа үнэхээр Эзэнийг хүндлэхийн тулд Лондон явсан юм. Би алтан медаль авч билээ. Энэ нь, бид түүнийг амьдралынхаа эхэнд тавих үед ,Бурхан бидний хүссэнийг байнга өгдөг гэж хэлэх гэсэн юм бишээ. Бурхан бол Өөрийн хүмүүсийн төлөө сайныг үйлддэг нигүүлсэнгүй, хайрын Эцэг юм гэдгийг хэлэх гэсэн юм.  

Бурханаас өөр бусад зүйлсийн төлөө чармайн хөөцөлдөх үед ч Тэр намайг хайрлаж, миний араас мөшгөсөөр байсан юм. Тэрээр одоо миний амьдралд шинэ утга учир, зорилго бас түүнийг мэдэхийг хүссэн, Түүнийг мэдүүлэхийг хүссэн тийм зүрх сэтгэлийг надад өгсөн билээ. Түүний надад өгсөн талбар бол усанд сэлэх. Би Рио де Жанерогийн Олимпод алтан медалиа хамгаалахыг хүсч байгаа хэдий ч хамгийн тодорхой нотолгоо бол Тэр ганцаар Завхөн Тэр л аврах чадалтай Нэгэн юм.  

Урагшил:

• Та Бурханаас урьтаж өөрийн амьдралдаа ямар “бурхадыг” хамгийн эхэнд тавьж байна вэ? 

• Та зүрх сэтгэлээ бүрэн хангалуун байлгахын тулд Бурханаас хэрхэн гуйх боломжтой вэ?

• Түүнийг алдаршуулахын тулд та өгч болох бүх гурван арга замыг жагсаана уу.  

Энэ төлөвлөгөөний тухай

Алт Хүрэх Зам

Христ Итгэлт Тамирчидийн нөхөрлөл 5 өдрийн чимээгүй цаг.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fca.org