Амилсан баярын дүрүүд: Симон ПетрЗагвар

The Characters of Easter: Simon Peter

10-с 8 дахь өдөр

Петрийг завин дээрээс үсрэн, усан дээгүүр алхахад хүргэсэн, Есүсийн бурханлаг байдлыг батлахыг эсэргүүцсэн тэрхүү хүчтэй итгэл бусад хүмүүс зугтах үед Петрийг ойр байлгадаг тэр итгэл байв. Магадгүй Петр хашаан дотор галын дэргэд зогсож байхдаа жаахан сандарч байсан байх. Магадгүй, харанхуй дунд хэн ч түүнийг анзаараагүй байх. Магадгүй тэрээр бусдын нүдэнд өртөхгүй байхыг хичээж байсан байх. Гэхдээ энэ нь бүтсэнгүй. Үйлчлэгч охин түүн рүү дөхөн ирээд “Та нөгөө Назарын Есүстэй хамт байгсдын нэг мөн биз дээ?” хэмээн асуусан.

Тэрээр эргэн тойрны хүмүүс сонсох вий, түүнийг таних вий гэсэндээ чимээгүй хэмээн охин руу дохисон байх. Гэхдээ тэр загасчин болохоос тагнуулч биш. Петр Галил нутгийн хатуу аялагатай хүн болохоор тэр тэндээс маш хурдан холдон үүдний хажууд хоргодох маягтай зогсов.

Петрээр чихээ тастуулсан үйлчлэгчийн хамаатан садны нэгэн хүн “ Би чамайг цэцэрлэгт хүрээлэнд Түүнтэй хамт байхыг хараагүй билүү?” гэж асуусан. Яг энэ үед Петрийн нөмрөг бүрэн хийсэн унав. Тэр өөрийг нь буруутгагчид баригдан сандарч эхлэв. Танай авга руу аймшиггүйгээр дайрч илдээр чихийг нь тастсан хүнийг чи ч гэсэн мэдээж танина биз дээ? Тэр үед Петрийн хуучин хүн сэрж, аймшигтайгаар хараал урсган, түүний хуучин амьдрал эргэн ирсэн юм. Мөн яг энэ үед, өнгөрсөн шөнө Есүсийн түүнд хэлсэн үнэн үгийн цуурай түүний сэтгэл рүү нэвт хатган оров. Дахин нэг тахиа донгодов.

Сайн мэдээний бүх номуудад энэ түүхийг дурдсан байдаг боловч нямбай бичээч Лук энэ талаар маш дэлгэрэнгүй бичиж үлдээсэн: Хаа нэгтэйгээс Есүс Петрийг харж байсан. “Эзэн эргэж Петрийн зүг харав”(Лук 22:61 Аб 2013). Та дөнгөж сая зүрх зүсэм үгсийг уншлаа. Есүсийн царайнд илрэх шаналлын харц, Петрийн зүрхэнд цөхрөл гунигаар дүүрсэн харц. Нэгэн цагт өөртөө итгэлтэй бардам байсан энэ залуу ямар ч эргэлзээгүйгээр бүрэн бууж өгчээ. Лук энэ талаар бичээст бичихдээ тэрээр “гадагш гарч, гашуудан уйлав” хэмээсэн. (Лук 22:62 АБб2013).

Танд гашуудан уйлж байсан үе бий юу? Надад бол байгаа. Христийн загалмай дээрх жинхэнэ тулаан нь бидний бардам байдал, биеэ тоосон зан, бидний сэтгэлийн гүн дэх гэмт байдлыг илчлэн харуулдаг. Та Есүс рүү авьяас чадвар, сайн үйлс эсвэл хууран мэхэлсэн, ичгүүрээр дүүрэн амьдрал аль ч амьдралтай очсон бай Есүсийн загалмайд цовдлогдсон газар болох Калвари таныг нураан мөн дээш өргөх болно.

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

The Characters of Easter: Simon Peter

Петр Галил нуурын загасчдын нэг байсан бөгөөд Есүсийг дагаснаар хожим чуулганыг босгох хадан суурь болсон билээ. Тэрээр загалмай дээрх хором мөч бүрийг мөн хоосон булшийг гэрчлэгч нэгэн юм. Зохиолч Даниел Дарлингтай хамт Есүсийн түүхэнд дурдагдахад зохисгүй дүр болох Симон Петрийн амьдралын талаар судлах 10 хоногийн төлөвлөгөөнд нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Moody Publishers-д баярласнаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.moodypublishers.com/the-characters-of-easter/

Холбоотой төлөвлөгөө унших