Амилсан баярын дүрүүд: Симон ПетрЗагвар
Есүс Петрийн гэрт халууран хэвтэж байсан хадам эхийг нь өвчин намдаагч, антибиотик, вакцин хэрэглэлгүйгээр эдгээсэн нь түүнийг Есүстэй илүү ойр дотно болгосон билээ. (Лук 4:38). Капернаум даяар шинэ рабби цөхрөнгөө барсан нэгэнд эдгэрэл, найдварыг өгч байна гэсэн шуугиан тарснаар Петрийн гэр нэг төрлийн цугларалтын газар болсон.
Энэ нь Петрт цоо шинэ зүйл байсан. Петр өмнө хэзээ ч сохор нь харж, доголон нь алхаж, чөтгөрүүд хөөгдөж байхыг хараагүй.
Нэгэн өдөр, Петр шөнөжингөө ямар ч үр дүнгүй загасчлан буцаж ирэхэд, Есүсийн сургаалийг сонсохоор нуурын эрэг дээр бөөн хүмүүс цугларсан байсан. Есүс цугларсан олонд заахын тулд ах дүү нараас завиа зээлдүүлээч хэмээн гуйсан. Тэдний бохир, өмхий үнэртэй завь одоо Бурханы Хүүгийн индэр болов. Цугларсан олныг тарах үед Есүс нөгөө эрчүүдэд тороо дахин нэг хаяхыг ятгав.
Бичээст энэ ятгалга Петрийг бухимдуулсан бөгөөд бид яагаад гэдгийг мэднэ. Мэргэжлийн бус хүн бидний мэргэшсэн салбарт хошуу дүрэх нь биднийг бухимдуулдаг. Тэр залуус хэнээс ч илүүгээр тэр нуурыг мэднэ. Тэд бол сайн загасчид, сүрэг загас барихын тулд хэзээ тороо хаях уу, хаана хаях уу, хэзээ нь татах уу гэдгийг ялган танихад тэд бүх насаа зориулсан. Энэ бол тэдний амьдралаа залгуулах бизнес, амьдрах ганц зам. Есүс бол үгийг дамжуулагч, сайн сайхны төлөө гайхамшгийг үйлдэгч нэгэн, гэтэл Тэр яагаад тэдний ажилд хошуу дүрэх болов? Петр ингэж хэлээгүй л байх л даа. Гэхдээ тэдний харилцан ярианаас харахад: Есүс, Та энэ талаар юу ч мэдэхгүй шүү дээ. Би бүхий л амьдралынхаа турш энэ ажлыг хийсэн. Өнөөдөр загасчлахад таатай өдөр биш байна. Бид маргааш ирээд загасчлах болно гэв.
Үүний дараа гайхамшиг болсон. Энэ бол Петрийн ирээдүйн амьдралын алсын хараа байв. Тэр бол Бурханы нэгэн цагт Пентакостын баяраар хэдэн мянган хүнд номлол хийлгүүлэх, эхэн үеийн сүмийг удирдан чиглүүлэх, сүнслэг нөлөө бүхий библийн каноны хоёр ном бичүүлэх сүнслэг хүчээр дүүргэх хоосон тор байсан юм.
Энэ бол Петрийн гайхамшиг байв. Хоосон тор, хоосон нуур гэнэт л тайлбарлашгүйгээр загасаар дүүрсэн. Петр тэр нуурыг мэднэ, гэхдээ Есүс тэр нуурыг бүтээсэн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Петр Галил нуурын загасчдын нэг байсан бөгөөд Есүсийг дагаснаар хожим чуулганыг босгох хадан суурь болсон билээ. Тэрээр загалмай дээрх хором мөч бүрийг мөн хоосон булшийг гэрчлэгч нэгэн юм. Зохиолч Даниел Дарлингтай хамт Есүсийн түүхэнд дурдагдахад зохисгүй дүр болох Симон Петрийн амьдралын талаар судлах 10 хоногийн төлөвлөгөөнд нэгдээрэй.
More