Амилсан баярын дүрүүд: Симон ПетрЗагвар

The Characters of Easter: Simon Peter

10-с 2 дахь өдөр

  

Петрийг Есүстэй анх уулзахад зуучилсан хүн бол Симоны дүү Андрей юм. Нэгэн бадарчин багш болох тэнүүлч эш үзүүлэгч Иохан түүний сонирхлыг татаж байв. Зарим хүмүүс түүнийг Иудейчүүдийг үхмэл ёс заншлаас нь цэвэрлэж, гэмшлийн шинэ түвшинд гаргах тал дээр маргалдагч “Баптисм” хүртээгч гэж дууддаг байсан. Иохан синагогт байдаг намбалаг хуулийн багш нартай адилгүй байв. Хурц нүдтэй нүүдэлчин нэгэн болох Иохан тэнгэрийн хаанчлал ойрхон байна хэмээн тунхаглаж, Бурханы хүмүүсийг үүнд өөрсдийгөө бэлтгэх ёстой хэмээн ятгаж байв. Олон хүмүүс Иоханы үгийг үл ойшоож байхад Андрей үүнийг сонсдог байлаа. Эдгээр үгс түүний зүрхэнд шууд хүрч байв. Иохан өөрийнхөө талаар ярилгүй, харин дүр эсгэгчдээс үнэн итгэгчдийг салгах, Бурханы илгээсэн нэгний тухай ярьдаг байв. 

Галил даяар Бурханы хаанчлалыг хүлээж авахад аль хэдийн бэлэн болоод байсан бөгөөд ялангуяа тухайн үед Израильчууд бусдын захиргаанд байх дарамтыг маш ихээр мэдэрч байв. Сайн сайхан ирээдүйн төлөөх итгэл найдвар нь цөхрөлийн мэдрэмжээр дүүрч, Ромчуудын ноёрхлыг дарах гэж бүтэлгүйтсэн хувьсгалын улмаас үүдэлтэй эрээ цээргүй үйлдлүүд газар авч байлаа. Тухайн цаг үед Иудейчүүдийн захирагч Понти Пилатыг эсэргүүцсэн Галилчуудыг хоморголон устгаж байв. 

Гэсэн хэдий ч Андрей Иоханыг сонссон хэвээр байсан бөгөөд нэгэн өдөр Иохантай хамт Иерусалим руу аялах үеэрээ эш үзүүлэгч Галилын нэгэн хүн рүү зааж “Харагтун, Бурханы Хурга дэлхийн гэм нүглийг үүрэгч” хэмээн Иосефийн хүү Есүсийг тунхагласан. Андрей Есүсийн байрлаж байсан газарт очиж, тэрхүү багшийн сургаалд татагдсан. Тэгээд тэрээр Капернаум руу буцаж, ах Симон руугаа гүйн очиж Есүстэй уулзъя хэмээн ятгасан билээ. 

Та энэхүү зураглалыг сэтгэлдээ бараг л төсөөлж чадаж байгаа байх. Тийм биш гэж үү? Би түүний амьсгаадан хашхирч, Симоны хантаазнаас зууран байгааг төсөөлж байна. Тэр нөгөө Нэгэн! Энэ солиотой сонсогдож байгааг би мэдэж байна. Гэхдээ надад итгэ. Чи Түүнийг сонсож, харах хэрэгтэй байна. Би өмнө хэзээ ч ийм зүйл харж байгаагүй хэмээсэн юм. 

Мессиа, тослогдсон нэгэн гэдэг нь их олон зүйлийг илэрхийлдэг; Ах дүү хоёр Тора сурч байсан ч тэд судрыг задлан шинжилдэг судлаачид биш байсан. Гэсэн хэдий ч Түүнийг хэн гэдгийг мэдэн дагах хангалттай мэдлэгтэй байсан. Христ руу Израилийн дайснууд дайраад зогсохгүй, эзлэх болно гэдгийг тэд тухайн үед ердөөсөө ч ойлгоогүй бас мэдээгүй. Тэд шударга бус шүүлт, цуст загалмай мөн Сүнсний илгээлтийг харж чадаагүй. Гэхдээ тэд зөвхөн Түүнийг дагахад л хангалттай гэдгийг мэдэж байсан юм. 

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Characters of Easter: Simon Peter

Петр Галил нуурын загасчдын нэг байсан бөгөөд Есүсийг дагаснаар хожим чуулганыг босгох хадан суурь болсон билээ. Тэрээр загалмай дээрх хором мөч бүрийг мөн хоосон булшийг гэрчлэгч нэгэн юм. Зохиолч Даниел Дарлингтай хамт Есүсийн түүхэнд дурдагдахад зохисгүй дүр болох Симон Петрийн амьдралын талаар судлах 10 хоногийн төлөвлөгөөнд нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Moody Publishers-д баярласнаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.moodypublishers.com/the-characters-of-easter/

Холбоотой төлөвлөгөө унших