FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?Загвар
Уралдааны үр дүн
Та тэвчээрт спортын ямар их үнэ цэнэтэй байх талаар өмнө нь бодож үзэж байсан уу? Мэдээж хэрэг: тоног төхөөрөмж, биеийн тамирын залын төлбөр, уралдаанд оролцох бүртгэлийн хураамж, аяллын зардал гээд бас бусад зүйлсэд төлөх санхүү хэрэгтэй. Бас таны цаг завын тухайд? Сургуулилт, тэмцээн ба аялалд та хичнээн хэмжээний цаг хугацааг зарцуулсан бэ? Энэ нь ямар үнэ өртөгтэй вэ? Өөр хэн төлбөр төлж байна вэ... таны хань ижил, хүүхдүүд, хөршүүд, сүмийн гэр бүл, ажил олгогч гэх мэт.? Таны зарцуулсан оюун бодол бас сэтгэл хөдлөлийн тухайд юу гэж бодож байна? Та дасгал сургуулилт хийгээгүй бас тэмцээн уралдаанд оролцоогүй байхдаа хүртэл хэр зэрэг анхаарал, энерги, бас бодол санаа спортыг давж туулахад зарцуулагддаг вэ? Хэрэв та энэ бүгдийг нийлүүлээд дүнгий нь гаргавал би лав тэвчээрийн спорт үнэтэй гэдэг энгийн дүгнэлттэй санал нийлнэ!
Гэсэн ч энд дахиад илүү чухал асуулт байна. Өчигдөрийн уншсан зүйлсээ харах юм бол, таны тэвчээрийн спорт тань таны зорилгыг биелүүлэхэд танд хандив оруулж байна уу эсвэл өөр зүйл хийгдэж байна уу? Бурхан Өөрийгөө алдаршуулах зорилгыг бидэнд өгсөн. Та үүнийг хэрэгжүүлж байна уу? Бурхан өршөөнгүйгээр танд зориулж бялхам дүүрнээр өгсөн цаг хугацаа, авьяас чадвар, үнэт зүйлс зэрэг нөөц бололцоонуудыг Түүнийг алдаршуулахад хэрэглэж байна уу?
Энэ дэлхий дээр богинохон амьдрах хугацаандаа Бурханаас бидний гар дээр өгөгдсөн зүйлсийг хэрхэн зарцуулснаар бид ивээгдэж, үр дүнгий нь амсаж амьдарна гэдгийг Библид маш тодорхой заасан байдаг. Та Бурханы зорилгыг биелүүлэн “Сайн ажилласан байна!” гэж хэлүүлэхээр хангалттай сайн хөрөнгө оруулалтыг хийж байна уу? Харин, мөнхийн төлөвлөгөөнд ямар ч хэрэггүй, эсвэл бүр шууд Эзэнд тэрсэлсэн зүйлийг хийж Түүнээс таны гарт өгсөн зүйлсийг дэмий үрэгдүүлж байна уу?
Бүтээгчийнхээ хувьд Бурхан бидний хэрхэн зарцуулах хэрэгтэй хийгээд биднийг итгэмжтэй байна уу, үрэн таран хийж байна уу, эсвэл бүр үүнээс ч дор байна уу гэдгийг маань тодорхойлж, тогтоож өгдөг. Өнөөдөр, би таныг хийж байгаа бүхий л зүйлдээ Эзэнийг аллдаршуулахын тулд мэргэн ухаанаар хөрөнгө оруулалт хийгээсэй гэж уриалж байна!
Эрэгцүүлэл:
1. Та илүү их цаг зав, авьяас чадвар, бас үнэт зүйлсээ тэвчээрт зориулж байна уу? Таны оролцсон тэвчээрийн спортод оруулсан үнийг хэзээ нэгэн цагт та төлөөгүй тохиолдол бий юу?
2. Бурханы зорилгуудын тухайд гэвэл таны тэвчээрийн спортод оролцсон оролцоо тань хөрөнгө оруулалт уу эсвэл бөөн зардал гарсан зүйл болж байна уу?
3. Энэ долоо хоногт та дэмий үрэгдүүлсэн зүйлсээ итгэмжтэй хөрөнгө оруулалт болгож эргүүлэхийн тулд нэг зүйл хийе гэвэл тэр нь юу байж болох вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү 10-н өдөрийн төлөвлөгөө нь хэрхэн Христчин тамирчин байх талаар сурах зорилготой. Ямар зорилготой тэмцэлдэж байгааг тань нээн илрүүлэхэд туслах болно.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fcaendurance.org