FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?Загвар
Уралдах бурханлаг шалтгаан2. Нөхөрлөл
Өдөр 5-д , бид дасгал сургуулилт ба тэмцээн уралдаанд оролцох явцдаа Бурханыг алдаршуулах нэг ажил бол Эзэнийг магтан хүндлэх явдал гэдгийг таньж мэдсэн. Өнөөдөр, бид үүнийг илүү дэлгэрэнгүй сурах болно. Эзэнийг хувьчлан магтан хүндлэх нь уралдах бурханлаг шалтгаан ба бусад Христчин хүмүүсийг ч урьж өөртэйгээ нэгтгэх, тантай адил тэд хувьчлан эсвэл хамтдаа магтан хүндлэхийн аль аль нь л Эзэнийг алдаршуулдаг.
Бусад Есүсийн дагалдагчдыг уриалж тэдний дасгал сургуулилт ба уралдааныг магтаал дүүрэн болгохын тулд харуулж, зааж, урьж бас урамшуулснаар та зорилгодоо хүрэх болно. Бид спортоор магтах жишээг тогтоосноор, бусдыг уриалан өөрсөдтэйгээ нэгдүүлж болно.
Үүнийг бид стратеги төлөвлөгөөний дагуу хийх боломжтой (жишээ нь: залбирах цагийг дасгал сургуулилтын өмнө нь, дундуур нь ба эсвэл дараа нь хуваарилах ) эсвэл зүгээр л хичээлд оролцох үед боломж гарч ирвэл ашиглах . Тэгэхээр та гүйх, дугуй унах гэх мэтээр хийж буй зүйлийнхээ үеэр магтаал гэж юу болохыг харуулж, тэднийг дасгал сургууль ба тэмцээн уралдааны үеэрээ Эзэн дээр ба Түүн дээр анхаарлаа хандуулахад нь тэднийг урамшуулж, өчигдөр бидний ярилцсан зүйлийг бусдад заах боломж танд бий.
Та дасгал сургуулилт ба гүйлтийн тэмцээнд /уралдаанд/ оролцох явцдаа бусад Христчин хүмүүстэй хамтдаа магтахыг хичээж, өчигдийн бидний ярилцсан зүйлээс эхлэхийг зөвлөж байна. Хэт хялбарчлалгүй, ерөнхийдөө зөвхөн үүнийг хамтдаа хийхдээ сүнслэг сахилга батаар дамжуулан магтах.Нэг зүйлийг сануулж хэлэхэд хамтдаа магтаж, ишлэлүүдийг хувьчлан судлах нь зүйтэй ба ингэснээр та бүхний зүрх сэтгэл, оюун бодол тань бүрэн дүүрэн нэгдэж, та өөрийнхөө дуу хоолойг олонтаа ашиглах хэрэг гарна гэсэн үг. Ялангуяа олон хүмүүстэй хамтдаа дуулах ба Бурханы Үгийг эрэгцүүлэх явцад тэнд маш их хүч чадал оршдог ба та дуу авиа гаргахдаа зоригтой бай. Миний туршлагаар бол сүмд, эсвэл таны зочны өрөөнд, коффе шоп-д, эсвэл гадаа дугуй унах, эсвэл гүйх үеэр аль нь ч байсан бай энэ зүйл үнэн гэдгийг би батална. Үүнийг оролдоод л үз, нөхөрлөлийн баяр хөөрийг амсаж мэдэр !
Эрэгцүүлэл:
1. Таныг дасгал сургуулилт эсвэл гүйлтийн /тэмцээний / үеэр хэн нэгэн хүн таныг хамтдаа залбирах, дуулах эсвэл Судар дээр эрэгцүүлэл хийе гэж өмнө нь урьж байсан уу? Энэ нь танд ямар санагдсан бэ?
2. Та дасгал сургуулилт эсвэл уралдаан тэмцээний үеэр бусад Христчидтэй хамтдаа магтахад мэдэрсэн зарим ашигтай тал нь юу байв?
3. Тэвчээрийн спортын үеэр Христчид хамтдаа магтах үед энэ нь бусад хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ? Эзэн үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлнэ гэж та бодож байна ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү 10-н өдөрийн төлөвлөгөө нь хэрхэн Христчин тамирчин байх талаар сурах зорилготой. Ямар зорилготой тэмцэлдэж байгааг тань нээн илрүүлэхэд туслах болно.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fcaendurance.org