Бурхан минь, Та намайг мартчихсан уу?Загвар

God, What About Me?

5-с 4 дахь өдөр

Залбирал маань үнэхээр үр нөлөөтэй байж чадаж байна уу? 

Ямар нэгэн хүсэлтээ мэдүүлснийхээ дараа хариу үйлдэл тань, "Би ҮҮНИЙ төлөө мацаг бариагүй шүү дээ!" гэж хэлэх үе танд гарч байсан уу? Та хоолноосоо татгалзан, залбирч, уйлсан хэдий ч энэ бүхний эцэст үр дүн нь таны залбирч байсан зүйлээс эсрэгээрээ. Үүнтэй адил зүйлийг үзэж туулах нь залбирахаа болих уу мөн өөр бусад зүйлээс хамааралтай байж эхлэх үү гэдэгт эргэлзэхэд хүргэдэг эсвэл итгэлийг маань огтхон ч өсгөдөггүй "аюулгүй" залбирлыг л залбирахад хүргэх боломжтой. 

Бидний аюулгүй эсвэл энгийнд тооцох зүйлийг л Түүнээс гуйх замаар Түүний нэр хүндийг хамгаалах хэрэг Бурханд огт байдаггүй гэдэг бол үнэн. Ийм сэтгэлгээтэй байснаараа боломжгүй зүйлийг хийх Бурханы чадвар чадамжийг мөн энэ дэлхийд Түүний алдар ба хүч чадлыг үнэхээр таниулахыг бид хязгаарладаг. Хэр том эсвэл жижгээс үл хамааран хэрэгтэй зүйлийнхээ төлөө залбирах үедээ Тэр бол чадвар чадамжтай бас хийх хүсэлтэй Бурхан гэдэг итгэл үнэмшил дээрээ би жинг даалгаж байдаг гэдгийг Бурхан надад харуулсан. Би мөн Түүний хүртвэл зохих талархлыг Түүнд өгөхөд зүрх сэтгэлээ бэлэн болгодог. Залбирах үедээ урам хугарах вий гэсэн айдсаас сэрэмжлэхийг саяхан Бурхан мөн надад анхааруулсан. Энэ бол залбиралд минь шууд хэлбэрээр саад тотгор болж болохыг Бурхан надад харуулсан. Бурхан хариулах болно мөн миний найдаж байсан арга замаар Тэр хариулахгүй байх үед ч хүртэл яг л Өөрийнхөө Үгэнд хэлсэнчлэн Тэр алдаршуулагдах болно гэдгийг би мэднэ. 

Бидний сэтгэл хөдлөл залбирлыг маань удирдахыг бид зөвшөөрөх ёсгүй. Сэтгэл хөдлөлүүд маань нөхцөл байдлын "дунд" байгаа хэн нэгнийг сүйрүүлэхийн төлөө залбирахад автоматаар хүргэх боломжтой. Гэсэн хэдий ч, нөхцөл байдлынхаа талаарх ойлголтыг бид Бурханаас эрж хайх үед энэ нь дайсны ажиллагаа эсвэл Сүр жавхлант бүхнийг мэдэгч Эцэгийн тэнгэрлэг төлөвлөгөө байсан эсэхийг бид мэдэх болно.

Жишээ нь, Гетсемани цэцэрлэг дэх Есүс Христ: Тэр залбирч байхдаа Түүнээс урвах урвалтын "ард байсан" фарисайчууд эсвэл Иудагийн эсрэг залбираагүй. Зовж байхдаа ч хүртэл Бурханы хүсэл дээр Түүний залбирал төвлөрсөн байлаа. 

Тэгэхээр асуувал зохих асуулт бол, хэний ХҮСЛИЙН төлөө та залбирч байна вэ? гэдэг байх ёстой.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

God, What About Me?

Бид амьдралд баян ходоодонд явж байгаа мэт бас өдөр хоног өнгөрөхийн хэрээр харьцуулалтын дуу хоолой улам чангарч энэ бүхний дунд Бурхан хэрхэн ажиллаж буйг харахгүй өнгөрөх нь элбэг байдаг. Ийм л хором мөчид итгэл маань юунаас ч илүүтэйгээр шалгагддаг. Энэ чимээгүй цагийн материалыг унш мөн Бурханыг хүлээж байхдаа урамшуулагд.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид & Эллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://davidnella.com