Бурхан минь, Та намайг мартчихсан уу?Загвар
Мартагдсан мэт мэдрэмж танд төрж байсан уу
Бурханд мартагдсан мэт мэдрэмжээс ирэх өвдөлт дааж давахад үнэхээр хэцүү зүйл байдаг. Өөртөө үлдсэн багахан итгэлээ хадгалахыг хичээхээс итгэлээсээ бүр мөсөн татгалзахад ч хүрч болох юм. Учир нь 'итгэлээ хадгалсаар байх'-ийг хичээх нь танд байхгүй бүхнийг сануулах зүйл болон хувирдаг.
Бурханд мартагдсан мэт мэдрэх үед маань ч хүртэл Тэр биднийг мартах чадвартай Нэгэн гэж үү?
Исаиа 49:15-д, "Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж, Хэвлийнхээ хөвгүүнийг энэрэхгүй байх уу? Хэдийгээр тэд мартаж болох ч Би чамайг мартахгүй." гэж хэлдэг.
Тиймээс Бурхан таныг мартах ямар ч боломжгүй. Энэ бол Түүний зан чанарын нэг хэсэг огтхон ч биш бөгөөд Түүний Хэн болох нь үүнийг хийх боломжийг олгохгүй байх болно. Мэдэрч буйгаасаа илүүтэйгээр Түүний Үгэнд та найдаж болно учир нь Тэр Өөрийнхөө Нэрээс илүүтэйгээр Үгээ өргөмжилдөг Бурхан юм. Тэгэхээр заримдаа Бурханд орхигдсон мэт мэдрэмж бидэнд төрж болох ч бид үнэндээ хэзээ ч орхигддоггүй. Гэсэн хэдий ч мэдрэмж бол тоохгүй өнгөрүүлэхээр бидэнд өгөгддөг зүйл биш. Орхигдсон мэт мэдрэмж нь бидэнд танил бус арга замаар амьдралдаа Түүний оршихуй ба хамгийн дээд эрх мэдлийг мэдрэх боломж аж.
Цоо шинэ эцэг эх болохынхоо хувьд охиноо бид өөрсдөөсөө илүүтэйгээр хайрлах хэдий ч түүний амьдралыг харах хязгаарлагдмал хараа ба ойлгох чадварт үндэслэн биднээр хайрлагдаагүй мэт мэдрэх үе түүнд гарах болно гэдгийг бид ухаарсан. Гэвч энэ нь бид түүнд асар ихээр хайртай гэсэн хөдөлшгүй баримтыг огтхон ч өөрчилдөггүй. Үүний адилаар тэнгэрлэг Эцэгт маань бидэнд зориулсан төлөвлөгөө байгаа хэдий ч тэдгээр төлөвлөгөөнүүд бидэнд үргэлж Бурханаар хайрлагдсан мэт "мэдрэмж"-ийг төрүүлдэггүй.
Эндээс дараах асуулт урган гардаг: Бурханы ямар чанартай Эцэг болохыг нь бид яагаад өөрсдийнхөө төлөө болоод бусдын төлөө Түүний юу хийж буйг харах дээрээ үндэслэдэг вэ? Хэдэн хоромд энэ талаар бодоод үз.
Энэ дэлхийгээр эсвэл бие махбодоор Бурхан хязгаарлагддаггүй гэдгийг бид мартсан мэт аж. Тэр ч бүү хэл цаг хугацаанд нэг л Эзэн байдаг бөгөөд Түүний Нэр бол Иавэ, таны Тэнгэрлэг Эцэг гэдгээрээ танигдсан Нэгэн.
Ажилд авахаар та сонгогдоогүй ч бай, тэр дүрд тоглохоор эсвэл тушаал дэвшихээр сонгогдоогүй ч бай эсвэл хамт байхаар мөн гэрлэхээр сонгосон хүн нь та байгаагүй ч гэсэн та бол Бурханы сонгосон хүн нь мөн. Бид Бурханд уураа гаргаж болохгүй учир нь Түүний хувьд Тэр биднийг эхлээд хайрласан бөгөөд биднийг сонгосон.
Хөвгүүдийнх нь нэгийг хаанаар тослохоор Самуел гэрт нь ирэх үед Давидын эцэг Иесси түүнийг сонгоогүй шүү дээ. Иесси Давидын талаар огтхон ч авч үзээгүй! Хөвгүүдээс нь хэнийг хаанаар сонгохыг харуулах боломжийг Бурхан Иессид олгосон мэт харагдана. Тэгээд Бурхан оролцон бас мартагдсан тэр л нэгэн нь Түүний сонгосон нэгэн болохыг нотолжээ.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид амьдралд баян ходоодонд явж байгаа мэт бас өдөр хоног өнгөрөхийн хэрээр харьцуулалтын дуу хоолой улам чангарч энэ бүхний дунд Бурхан хэрхэн ажиллаж буйг харахгүй өнгөрөх нь элбэг байдаг. Ийм л хором мөчид итгэл маань юунаас ч илүүтэйгээр шалгагддаг. Энэ чимээгүй цагийн материалыг унш мөн Бурханыг хүлээж байхдаа урамшуулагд.
More