Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл Загвар

Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл

5-с 4 дахь өдөр

Өдөр 4: Зориулах нь

Бэлдээд: “Та нар намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ намайг хайвал олно.” – Иеремиа 29:13 (NIV)

Гараандаа: Хөнгөн атлетикийн тамирчин бүхэн зориулах гэдэг ухагдахууныг ойлгодог.  Энэ нь нөгөө “бүхний дотор” буюу танд байгаа бүхнийг зорилгынхоо төлөө зориулна гэсэн бодол юм.  Зорилго тань биелсэн байхын төлөө та цаг заваа зориулж, золиос гаргана.  

Спортын ертөнцөөс гадна ч гэсэн бид бүгд л ямар нэгэн зүйлийн төлөө зориулалт гаргадаг. Энэ нь хань ижил, харилцаа холбоо, ажил төрөл, зорилго эсвэл төлөвлөгөө мэтийн аль нь ч байх боломжтой. Цаг хугацаа, мөнгө бас бид юу үзэж харж, юу уншиж байна, ер нь бол энэ нь юу ч байсан гэсэн, энэ бүхэнд бид хэрхэн зориулалт гаргаж байгаа нь харагддаг. 

Итгэгч хүний хувьд, миний зорилго бол Бурханы зориулсан тэдгээр зүйлд өөрийнхөө өдөр бүрийг зориулах явдал юм. Түүний Үгийг унших цаг гаргаснаар дамжуулан, залбиралд Түүнтэй холбогдсоноор, би бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэх дээр төвлөрч, Бурханыг илүү ойр дотно замаар гүн гүнзгий мэдэх боломжтой гэдгийг би мэднэ.  

Түүнтэй харилцах харилцаандаа зориулалт гаргаснаар дамжуулан, амьдралд зориулсан бусад зүйлс маань өөрчлөн шинэчлэгдсэн билээ. Таны хийж, хэлж бас харж буй бүхэн тань ертөнцийг үзэх өөр үзлээр дамжин хийгдэх болно. Соёлын ба нийгмийн асуудал, гэр бүл, мэргэжил, чөлөөт цаг - юу ч байлаа гэсэн бүгдийг, таны бодол санаан дахь энэхүү оюун бодлын шилжилт нь Христ хэрхэн хардаг шиг таныг түүнчлэн харахад туслах болно. Та өөртөө байгаа бүхнээр Түүнийг мөшгин дагах үед, энэхүү линзээр дамжуулан таны амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөнө.  Бенжамин Вацон– (Benjamin Watson)

Урагшаа Яв:

1. Та амьдралдаа хамгийн их зориулалт гаргасан зүйл чинь юу вэ?

2. Таны Христэд гаргасан зориулалт амьдралын тань өөр бүх хэсгүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

3. Энэхүү мэдээг хуваалцах боломжтой хэн нэгэн байвал тэр чинь хэн бэ?

Дасгал: Сургаалт Үгс 16:3; 2 Коринт 5:17; Галат 2:20

Хувийн бэлтгэл: Тэнгэрлэг Ааваа, Та миний зүрх сэтгэл ба бодол санаа бүрийг минь мэддэг.Та юунд бас хэнд маш их зориулалттай байдгийг минь мэднэ. Би Таны эрх мэдлээр дамжуулан, байгаа бүхнээрээ Таныг дагаж, намайг хойш нь чангааж буй зүйлсээ хажуу тийш нь тавихын төлөө залбирч байна.Та энэ дэлхийг хэрхэн хардаг тэрхүү хараагаа бас надад өгөөч.Ингэснээр би дотроосоо гаднаа хүртэл бүрэн дүүрэн өөрчлөгдсөн байх болно. 

Энэхүү чимээгүй цагийн материалыг ХИТН-ийн Сэтгүүлд Бенжамин Ватсон( Benjamin Watson ) нийтэлжээ. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл

Тэмцээнд оролцогчдын чимээгүй цаг ХИТН-ийн сэтгүүлд нийтэлсэн материалаас хэрэглэсэн энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь бүхнээс илүүтэй Христэд зориулалт гаргаснаар тамирчин хүний спортын доторх ба спортын гаднах амьдралд нь хэрхэн нөлөөлдөг талаар харуулжээ.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org