Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл Загвар

Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл

5-с 3 дахь өдөр

Өдөр 3: Медалиас ч хавьгүй илүү

Бэлдээд: “Бүх зүрхээрээ Эзэнд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно.” – Сургаалт Үгс 3:5-6

Гараандаа: Миний хоккей тоглох авьяас Бурханаас, зөвхөн Бурханаас л ирсэн гэдгийг би бүрэн дүүрэн ойлгодог билээ. Энэ нь Минесотагийн (Minnesota) Улсын Их Сургуулийн багт тоглох боломжийг надад олгосон ба их сургуулийн анхны өдөр ХИТН –ийн (Христ Итгэлт Тамирчдын Нөхөрлөл) Зөвлөл намайг урьсанаас болоод тэнд л миний амьдрал, Түүнтэй алхах алхаа маань бүрмөсөн өөрчлөгдсөн юм. 

Би амьдралдаа хэн байсан бас Христ дотор хэн болох боломжтойг минь тэнд хүмүүс надад ярьж хэлж өгч билээ. Энэ нь Бурханы аль хэдийнээ надад зориулж бэлтгэсэн төлөвлөгөөний замаар явахад минь надад итгэлтэй байдал ба урам зоригийг өгсөн юм. 

Түүний нигүүслээр, би 2010 онд Ванкуврт (Vancouver) болсон Өвлийн Олимпод АНУ-н багийн гишүүнээр оролцож өрсөлдөн мөнгөн медаль хүртсэн юм. Дараа нь, 2014 онд Сочид (Sochi) болсон Өвлийн Олимпод бид дахин мөнгөн медаль хүртсэн юм. 

Гэхдээ миний туулсан бүх ололт амжилт, магтаал сайшаал бүхэн бэрхшээл хүндрэлгүй ирээгүй ээ. Түүн рүү ойртоход ба Сургаалт Үгс 3:5-6 жинхэнэ ямар утга учиртай болохыг надад зааж сургахын тулд миний амьдралын эдгээр бүх тохиолдлыг Бурхан ашигласан юм. 

Би улс орныг минь төлөөлсөн “АНУ”-тай цамцыг өмсөхдөө бахархдаг боловч, аваргын төлөө тэмцээнд оролцож, ахин медаль хожихоос хамаагүй чухал зүйл бол миний зорилго юм. Энэ бол Христийн тухай бусадтай хуваалцаж, Түүн рүү авчрах явдал юм. 

Энэхүү спортод олсон амжилтанд минь миний үнэ цэнэ оршдоггүй гэдгийг би мэднэ. Харин , хувь хүн болоод үнэ цэнэ маань зөвхөн миний Аврагч Эзэн Христийн дотор оршдог. – Гиги Марвин (Gigi Marvin)

Урагшаа Яв:

1. Түүний танд ерөөл болгон хүртээсэн бэлгүүд ба авьяасынхаа төлөө хэзээ нэгэн цагт та Бурханд талархаж байсан уу? 

2. Түүнд алдар ба магтаалыг өргөж болохуйц тэдгээр зүйлсээ та гэрчилсэн үү?

3. Түүнийг алдаршуулахад хэрэглэх тэдгээр бэлгүүдийг илчлэн харуулаач хэмээн Бурханд залбир. 

Дасгал: Дуулал 105; Ефэс 2:10; Иаков 1:17

Хувийн бэлтгэл: Ааваа, миний амьдралд Та сайн ба төгс бэлгүүдийг надад соёрхсон гэдгийг би мэднэ. Таны надад зориулсан амьдралын төлөвлөгөө төгс гэдгийг харж, зөвхөн Та намайг Таны төлөө амьдарч бас тэмцээнд оролцохыг минь зөвшөөрөөч. Амен.

Энэхүү текст нь ХИТН-н Сэтгүүлд нийтлэгдсэн юм. 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл

Тэмцээнд оролцогчдын чимээгүй цаг ХИТН-ийн сэтгүүлд нийтэлсэн материалаас хэрэглэсэн энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь бүхнээс илүүтэй Христэд зориулалт гаргаснаар тамирчин хүний спортын доторх ба спортын гаднах амьдралд нь хэрхэн нөлөөлдөг талаар харуулжээ.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org