Хамаагүй дээр шийдвэр, хамаагүй цөөн харамсалЗагвар
Хайр надаас юуг шаарддагвэ?
Үүнийг тодорхойлсноор айдас төрүүлэм асуултаас ухамсар маань хамгаалдаг. Ямар ч харилцаанд байдаг зайлсхийхийн аргагүй нарийн төвөгтэй байдлаар явах үед маань хөтөч, замын тэмдэг, чиглүүлэгч нь энэ байвал зохино. Энэ нь бидэнд хэрхэн болзох, хүүхдүүдээ хүмүүжүүлэх, удирдах, зохицуулах, дасгалжуулахыг маань хэлдэг байх ёстой. Эхнэр, нөхөр, ажлын хамтрагч, хөрш болохынхоо хувьд хэлэх бас хийх зүйлийн маань хязгаарыг энэ тогтоодог байх хэрэгтэй.
Энэ асуулт, Библи мөн бусад шашны ном зохиолууд нам гүм байх үед бидэнд зориулсан Бурханы хүслийг илэрхийлдэг. Энэ нь сэтгэл зовнисон нягт нарийн байдлаар цоорхойг дүүргэдэг. Зориулалт бүтэлгүйтсэн газарт амжилт байдаг аж. "Гэхдээ ______ийг хийхэд буруу гэж Библи дээр хэлээгүй шүү дээ." гэх үлбэгэр зөвтгөлийг энэ нь бяц дардаг. Энэ нь цоорхойг бөглөдөг. Энэ нь хоёр нүүр гаргалтыг илчилдэг. Энэ нь шүүгч, иргэдийн төлөөлөгчөөр зогсдог. Энэ бол үнэхээр энгийн. Гэхдээ энэ нь үнэхээр зугтаахын аргагүй шаардлага тавигч аж.
"Би чамайг хайрласанчлан" хэмээн Есүсийн тушаалаар бидний эцсийн асуулт цэнэглэгдэн, мэдэгдсэн агаад төсөөлж болохуйц харилцааны бүхий л хувилбар бүрд хөндлөн огтлолцог юм. Нөгөө хүнийхээ бодож үзээсэй ч гэж үл хүсэх тэр л зүйлийг- харилцааны хувьд аль болох багыг өгөх боломжтой бол гэж асуух эсвэл санаашрахад бид бүгд л хэзээ нэгэн цагт соригдож байсан. Энэ асуулт биднийг өөрөө өөртэйгөө тооцоотой байхад уриалдаг. Энэ асуудлыг олон нийтэд ярих үедээ дараах зүйлийг цээжлэхэд өөрийгөө зориул гэж хүсдэг:
Юу хийх, хэлэхээ сайн мэдэхгүй байх үедээ хайр танаас юуг шаардаж байна гэдгийг асуу.
Бидэнд библийн номын бүлэг, эшлэл ч хэрэггүй. Бидэнд үүнээс хамаагүй дээр зүйл бий. Үүнийг нэрлэвэл, Есүсийн цоо шинэ, бүхнийг хамарсан, зайлшгүй энгийн тушаал юм. Тэнгэрлэг Эцэг маань Христээр дамжуулан бидний төлөө үйлдсэнтэй адилаар бид мөн бусдад тийнхүү үйлдэх ёстой. Тэр бидэнд хамгийн шилдэг зүйлийг л үйлдсэн. Үүний хариу болгон, бусад хүмүүс шилдгээс ч багахан зүйлийг хүлээн зөвшөөрч, өөрийн болгох үед ч хүртэл бид ч бас бусдад хамгийн шилдэг зүйлийг үйлдэх ёстой.
Хайрла.
Хайр дутууг дүүргэдэг. Хязгаарлагдмал ойлголт, мэдлэг, шүүлтийг агуулах үзэх туулсан зүйлсээр үүсгэгдсэн зөрөлдөөнийг багасгадаг. Надад мэдэхгүй зүйл маш их бий. Миний хэзээ ч ойлгож чадахгүй зүйл гэж бий. Гэхдээ тоомжиргүй байдал маань бусдыг нэгдүгээрт тавих чадамжид минь саад болдоггүй.
Тиймээс юунд ч итгэхээ сайн мэдэхгүй бас бусад олон зүйлийн талаарх үзэл бодол маань төлөвшин, өөрчлөгдсөөр байх үед ч хайр намайг шаарддаггэдгийг би үргэлж мэддэг.
Та ч бас мэддэг гэдэгт би итгэлтэй байна.
Энэ төлөвлөгөөний тухай
Таны амьдралын чанар, зүг чиг таны гаргаж буй шийдвэрээс хамаарч байдаг. Буруу шийдвэрүүдээр амьдралаа төвөгтэй болгохоор төлөвлөдөг хүн нэг ч байхгүй хирнээ ихэнх хүмүүс зөв шийдвэрийг гаргах тал дээр ямар ч төлөвлөгөөгүй байдаг. Энэ таван өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр, шийдвэр гаргах бүрдээ өөрөөсөө асуувал зохих, бүхнийг өөрчлөхүйц таван асуултыг олж мэдэх болно.
More