Хамаагүй дээр шийдвэр, хамаагүй цөөн харамсалЗагвар
Заримдаа . . . үнэндээ хүлээн зөвшөөрөхөөс минь ч өмнө олон удаа бидний бодож буй сонголт дотор бага зэрэг түгшүүрийг мэдэрдэг. Нэг л тавгүй сэтгэгдэл төрүүлдэг. Яг зөв зүйл мэт санагдаж өгдөггүй. Энэ нь биднийг түр зогсоход хүргэдэг. Өөрөөр хэлбэл бидэнд түвэг уддаг. Энэ нь биднийг эргэлзэхэд хүргэдэг. Ихэнхдээ яагаад гэдгийг нь бид ерөөсөө ч мэддэггүй.
Мэргэжилтнүүд үүнийг улаан гэрэл асах мөч, "Яагаад гэдгийг нь би сайн мэдэхгүй байгаа ч нэг л зөв зүйл биш юм шиг санагдаад байна." гэсэн дотоод мэдрэмж гэж нэрлэдэг. Энэ үед түр зогсон, түгшүүрт анхаарлаа хандуулах ёстой.
Үүнийг тоохгүй бүү өнгөр.
Түр зогсон, "Үүний юу нь миний санааг зовоож байна вэ?" гэж өөрөөсөө асуугаарай.
Тэр л дотоод эргэлзэл, тэр л улаан гэрэл бол ихэнхдээ Бурхан биднийг өөр зүг рүү эргүүлж байгаа арга зам байдаг. Бурханд зам тавьж өгсөн хүмүүс Бурханаар тоглох оролдлогыг огтхон ч хийдэггүй. Тэд үр дүнг урьдчилан тооцоолдоггүй. Үүнийхээ оронд тэд бууж өгдөг. Тэд дуулгавартай дагадаг. Юунаас ч илүүтэйгээр, тэдний болоод Тэнгэрлэг Эцэгийнх нь хоорондох бүх зүйл сайн гэдгийг мэдэн шөнө амар тайван унтахыг л тэд хүсдэг. Тэд ингэж ч чаддаг. Аав минь ингэж хэлэх дуртай: "Түүнд бүрэн дүүрэн бууж өгсөн амьдралын хариуцлагыг Бурхан бүрэн үүрдэг."
Тэгэхээр тавгүй байдалд анхаарлаа хандуул. Хэрэв тэгэхгүй бол, эргэж очоод буцаадаг ч байсан болоосой гэж хүсэхүйц шийдвэрийн нөгөө талд та сэрэх болно шүү.
Хэрэв таны дотор ямар нэгэн зүйл байгаа бол, тэр гээд хэлэхийн аргагүй зүйл байгаа бол эсвэл хэн нэгний тэр гээд хэлчихсэн ямар нэгэн зүйлийн талаарх бодож буй сонголт тань танд түгшүүртэй санагдаж байгаа бол түр зүгсоод, анхаарал хандуул. Тэр тавгүй байдал нь таныг хамгаалах Бурханы арга зам байж ч болох юм. Хожим нь харамсахуйц шийдвэрээс таныг ходуулах гэсэн Түүний арга зам ч байж болох юм. Ялангуяа санамсаргүйгээр гаргах шийдвэрийг оролцуулан шийдвэр гаргах үедээ өөрөөсөө ийнхүү асуу, "Анхаарал хандуулах шаардлагатай тавгүй байдал байна уу?" Тэгээд үүнийгээ тоолгүй өнгөрч болохгүй шүү. Үүнээс бүү татгалзаарай. Яагаад түгшүүртэй санагдаж байгаагаа мэдэх хүртлээ танд түвэг удах боломжийг үүнд олгоорой.
Энэ төлөвлөгөөний тухай
Таны амьдралын чанар, зүг чиг таны гаргаж буй шийдвэрээс хамаарч байдаг. Буруу шийдвэрүүдээр амьдралаа төвөгтэй болгохоор төлөвлөдөг хүн нэг ч байхгүй хирнээ ихэнх хүмүүс зөв шийдвэрийг гаргах тал дээр ямар ч төлөвлөгөөгүй байдаг. Энэ таван өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр, шийдвэр гаргах бүрдээ өөрөөсөө асуувал зохих, бүхнийг өөрчлөхүйц таван асуултыг олж мэдэх болно.
More