Есүсээр эдгээгдсэн Загвар
Та эрүүл болохыг хүсэж байна уу?
Иохан 5-р бүлэгт, иудейчүүдийн нэгэн баяр болж байхад Есүс Иерусалимд очдог. Тэрээр тэнд очих үедээ өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байсан цөөрмийн хажуугаар алхаж байлаа. Уламжлалын дагуу тэд ус хөдлөхийг хүлээж байв. Учир нь Эзэний тэнгэрэлч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсөн даруйд түрүүлж орсон хүн ямар ч өвчтэй байсан эдгэрдэг байжээ. Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс, "Чи эрүүл болохыг хүсэж байна уу?" (Иохан 5:6) гэж асуудаг.
Энд түр зогсоод, тодорхой байсан зүйлсийг жагсаацгаая. Есүс бүхнийг мэддэг атлаа 38 жил өвчтэй байсан хүнээс эрүүл болохыг хүсэж байна уу гэж асуудаг. Энэ хүн яг ямар өвчтэй байсныг нь бид сайн мэдэхгүй хэдий ч өөрөө алхаад цөөрөм рүү орж чадахгүй байсан нь тодорхой. Эрүүл болохыг хүсэж байна уу хэмээн Есүс түүнээс асуусан нь гоёмсог үгс мэт санагдах байх. Мэдээж тэр эрүүл болохыг хүсэж байгаа, тэгээгүйсэн бол тэр тэнд байж байхгүй л байх байсан тийм үү? Есүс хэзээ ч шаардлагагүй зүйлсийг ярьж байгаагүй эсвэл алдаа гаргаж байгаагүй учраас өвчтэй хүнээс асуусан Түүний асуултад ийнхүү асуух зорилго байсан. "Би үнэхээр эрүүл болохыг хүсэж байна уу?"гэж өөрөөсөө тэр хүнийг асуугаасай гэж Тэр хүссэн учраас Есүс түүнээс энэ асуултыг асуусан байж болох юм.
Заримдаа амьдралдаа буй зүйлсэд бид хэт тохь тухтай, идээшсэн байдалтай болж ирдэг. Тэр ч байтугай муу муухай зүйлсэд бид дасаж эхэлдэг бөгөөд өөрчлөлтийг хүсэж байнагэж хэлэх хэдий ч өөрчлөхийн төлөөямар нэгэн зүйлийг үнэндээ хийдэггүй.
Бид эрүүл мэндээ сайжруулахыг хүсэж байна гэж хэлдэг хэдий ч хоол ундны дэглэмээ зохицуулдаггүй.
Бид хүчирхэг гэрлэлтийг хүсэж байна гэж хэлдэг хэдий ч гэр бүлийнхээ хүний төлөөх хөрөнгө оруулалтыг бид хийдэггүй.
Хүүхдүүд минь бидний хамгийн гол нэн тэргүүнд байдаг гэж бид хэлдэг хэдий ч бид тэдэнтэйгээ харилцан яриаг өрнүүлдэггүй.
Есүс энэ хүнээс асуусантай адил асуултыг магадгүй бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй байх: Би эрүүл болохыг хүсэж байна уу? Хэрэв бид үнэхээр _____________-с эдгэрэхийг хүсэж байгаа бол энэхүү эдгэрлийг хүлээн авахыг тулд биднээр хийлгэхээр Бурханы дуудах тэр зүйлийг бид хийхэд бэлэн байна уу? Тиймээ, Есүс яг тэр газарт, тэр даруйд эдгэрлийг хангадаг. Үүнийг бид Библи даяар хардаг. Өөрдсийнхөө амьдралд ч бас Тэрээр ийнхүү үйлддэгт бүгдээрээ итгэцгээе. Гэвч, өөрсдийнхөө эдгэрэлт ямар нэгэн зүйлийг бид хийх ёстой цаг үе байдаг. Бид үүнийг хэр зэрэг хүсэж байна вэ? Одоогийнхоо байгаа нөхцөл байдалд бид үнэхээр дургүй байна уу эсвэл энэхүү нөхцөл байдалдаа бид тохь тухгүйгээр тухлан байна уу?
Эдгээр нь өөрсдөөсөө асуувал зохих амаргүй асуултууд мөн учир нь эдгээр нь хатуу ширүүн шударга бодол санааг шаарддаг. Бурхан тэнгэрлэг саваагаа авч ирээд хоромын төдийд биднийг бүр мөсөн эдгээх үү? Хэрэв Тэрээр ийнхүү эдгээх юм бол үүнийг нь төлөө Түүнд талархалыг өргөөрэй! Гэвч, хэрэв Тэрээр биднээс ямар нэгэн зүйл үйлдэхээр шаардах юм бол Тэрээр биднийг хий хэмээн дуудах тэр зүйлийг хийхэд шаардлагатай хүчин чармайлтыг гаргацгаая.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бидэнд бүгдэд маань ямар нэгэн төрлийн эдгэрэл хэрэгтэй байдаг. Бидэнд магадгүй бие махбодын өвчин, сэтгэл санааны шарх, сэтгэл зүйн гуниг эсвэл-үүнийг үгүй болоосой хэмээн олон жил залбирсаар байх үед ч хүртэл бидний тулалдсаар байдаг сүнсний дарамт гэж байдаг. Энэхүү төлөвлөгөөгөөр, Есүс бусдыг эдгээсэн олон арга замуудын талаар суралцахын хамтаар найдвар болоод урам зоригыг бид олж авах болно.
More