Есүсээр эдгээгдсэн Загвар

Healed by Jesus

6-с 3 дахь өдөр

Эдгээх сонин арга зам

Төрөлхийн сохор хүний талаарх түүхийг хэлэх замаар Иохан 9-р бүлэг эхэлдэг. Тэрээр хэдэн настай байсныг нь бид мэдэхгүй хэдий ч бүхий л насаараа сохор байсан гэдгийг нь бид мэднэ. Дагалдагч нарынхаа хамт асуудлыг авч хэлэлцсэнийхээ дараа Есүс энэхүү эдгэрлийг өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй арга замаар үйлддэг. Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, сохрын нүдийг шавраар шавсан. Тиймээ, та зөв уншсан. Тэгээд Тэрээр түүнд, Яв. Шавраа цөөрөмд угаа гэв. Тэр явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ! 

Энэ түүх нь дагалдагчид болоод эргэн тойрон дахь хүмүүсийг үл итгэснээсээ болоод уулга алдахад хүргэсэн боловуу. Тэд магадгүй инээлдсэн байх. Есүс, Бурханы Хүү үг хэлэх, бусдад хүрэх замаар олон гайхамшгуудыг үйлдсэн Нэгэн одоо сохор хүний нүдэнд шавар шавж, ойр байх цөөрөмд очиж угаа гэж хэлж байна. Ингэх үед л тэр хүн харах болно. Хачин ч бай үгүй ч бай түүнийг эдгээхээр Есүсийн сонгосон арга зам нь энэ байсан юм.

Бидний анзааралгүй өнгөрч болохооргүй энэхүү түүхийн хэсэг гэж бий. Эхэнд нь, шавь нар нь биднийг гайхшруулж болохуйц асуултыг Есүсээс асуудаг: "Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ сохор төрсөн юм бэ? Энэ өөрөө юү? Эцэг эх нь үү?" (Иохан 9:2) Хэн нэгний эсвэл эцэг эхийнх нь нүгэл аливаа хүнийг бие эрхтний гажиг эсвэл өвчинтэй төрөхөд нөлөөлдөг гэдэгт ихэнх маань хэзээ ч итгэхгүй. Гэвч Есүсийг энэ дэлхий дээр байх үед хэн нэгний үйлдэл бусдын хувь заяанд нөлөөлдөг гэсэн үзэл баримтлал түгүээмэл байжээ. Шавь нартаа Есүс ийнхүү хариулдаг:

"Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм." Иохан 9:3

Тэр хүн хараа орсонтой адилхан энэ нь биднийг баярлан хөөргөх ёстой. Эдгэрэл хэрэгтэй буй өвчтэй, бие эрхтний гажигтай хүмүүст зориулсан ямар найдвараар бялхсан эшлэл вэ! Бие махбодын, сүнсний, сэтгэл санааны болоод сэтгэл зүйн хүрээнд бидний мэдрэх сэтгэл гонсойлгохуйц өвчин зовлон, бэртлүүд, бие эрхтний гажигууд нь Бурханы хүчийг харуулах шилэн сав байж болох юм. Бурхан намайг сонсож байна уу хэмээн  эргэлзэх -тэрхүү хамгийн хүнд хэцүү үедээ-нэг л өдөр тэмцэлдээн маань үр жимсийг гаргах болно гэдэгт бид итгэсээр байх боломжтой. Зовлон, урам хугаралтаар тань дамжуулан Бурхан ямар сайн болохыг мөн Тэрээр хэрхэн нөхцөл байдал дотор минь, нөхцөл байдлуудаар минь дамжуулан ажлаа хийдэг болохыг харах боломж хэн нэгэнд олгогддог.

Тиймээс, амьдралд минь буй хамгийн урам хугарахуйц зүйл нь хэн нэгэн Бурханы хайр болоод найдварыг олж харах арга зам нь байж болох юм.

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Healed by Jesus

Бидэнд бүгдэд маань ямар нэгэн төрлийн эдгэрэл хэрэгтэй байдаг. Бидэнд магадгүй бие махбодын өвчин, сэтгэл санааны шарх, сэтгэл зүйн гуниг эсвэл-үүнийг үгүй болоосой хэмээн олон жил залбирсаар байх үед ч хүртэл бидний тулалдсаар байдаг сүнсний дарамт гэж байдаг. Энэхүү төлөвлөгөөгөөр, Есүс бусдыг эдгээсэн олон арга замуудын талаар суралцахын хамтаар найдвар болоод урам зоригыг бид олж авах болно.

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с бүтээгдэн, хангагдсан болно.