Мөнгө ба Квак ах дүү хоёрын хамт хөрөнгө оруулалт хийх ньЗагвар
Хөрөнгө оруулах 1-р хэсэг
Бурханы хаанчлалаас өөр Есүсийн хамгийн ихээр ярьсан сэдэв нь мөнгө байсан нь санамсаргүй зүйл биш гэдэгт би итгэдэг. Мөнгө хүний зүрх сэтгэлд нөлөөлдөг гэсэн: Өөрийнхөө үнэн гэж мэдэж байсан зүйлээ Эзэн дахин дахин ярьсан болохыг бид хардаг.
Холын аянд гарахдаа гурван зарцаа дуудаад, эзэмшилээ тэдэнд даатгаж буй нэгэн хүний түүхийг Есүс ярьжээ. Хэрэв та үүнийг уншиж байгаа бол түүх хэрхэн төгсдөгийг та мэднэ. Эзэн эргэн ирдэг. Эхний хоёр зарц өөрсөддөө өгөгдсөн мөнгөө хоёр дахин нугалсан болохыг нь хардаг (нэгэнд нь таван талант, нөгөөд нь хоёр талант өгөгдсөн). Гэсэн хэдий ч гуравдахь зарц мөнгийг алдах байх гэж айсан учраас эзэнээ эргэн иртэл газар нуусан байв.
Ням гараг бүр олон хүмүүс итгэмжтэйгээр чуулганд хамрагддаг. Тэд уруулаараа Бурханыг хүндэлдэг хэдий ч харамсалтай нь санхүүгээрээ тэд ийнхүү Бурханыг өдөр бүр хүндэлж чаддаггүй.
Хомсдол, айдаст үндэслэн бодож бас үйлдэх юм бол байгаа зүйлээсээ чанга атгаснаасаа болоод гар маань атгагдаж эхэлдэг. Бидний үйлдлээс үл хамааран Өөрийнхөө Хэн болоход үндэслэн Бурхан биднийг хайрлан, ивээдэг хэдий ч нээлттэй гартай байх гэсэн Эцэгтэйгээ нэгдмэл байдлыг алдахад хүрдэг. Бидний төлөө Өөрийнхөө амийг золиослох хүртлээ ч Тэрээр бүхий л зүйлийг нээлттэй гараар атгадагаа Есүс бодитойгоор харуулсан байдаг.
"Айдас бол худал зүйлд итгэсний хор уршиг мөн" гэсэн хэллэг байдаг. Бодит байдлын муу хэдий ч үнэн гэвэл ихэнх хүмүүс санхүүгийнхээ талаарх худалд итгэсэн байдаг. Эдгээр худлуудын нэг бол Тэнгэрлэг Эцэг хэрэгтэй зүйлээр маань биднийг хангадаггүй гэдэг мөн. "Хэрэгцээтэй бүхнийг минь Тэр Өөрийнхөө гараар надад хангасан" гэдэг дууг ихэнх маань дуулж л байсан байх. Гэвч ихэнх хүмүүс бидэнд байгаа бүхэн маань Түүнийг гэдгийг мэдэн амьдрахаас ирдэг баяр хөөрийг хэзээ ч мэдэрч үзээгүй байдаг.
Айдас гарыг нь атгахад хүргэсэн учраас гуравдахь зарц ийн үйлджээ. Бурхантай нэгдэгтүн гэж би өнөөдөр таныг урамшуулж байна. Гараа дэлгэн нээ. Гярхай байдалд Түүний сүнсээр удирдуулдаг бай. Бурханд мөнгө тийм ч чухал биш; та Түүнд юунаас ч илүү чухал. Түүний нөөц баялгыг няравлах тал дээр бид тогтонги нуур биш харин урсах гол байхад дуудагдсан юм.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Шинэ гэрээнд Есүс мөнгөний талаар 11 удаа 40 сургаалт зүйрлэлд ярьсан байдгыг та мэдэх үү? Энэ нь Есүсийн бичигдэж үлдсэн сургаалиудын бараг 27.5% нь гэсэн үг. Мөнгөний талаарх бодол санаа, хандлага маань ямар чухал болохыг энэ нь харуулж байна. Мөнгөний талаарх бодол, хандлага маань хэрхэн хэлбэржиж байгаад бид анхаарал хандуулах ёстой бөгөөд тэгснээрээ бид Христ дээр төвлөрсөн үзэл санаатай байх болно.
More