Мөнгө ба Квак ах дүү хоёрын хамт хөрөнгө оруулалт хийх ньЗагвар
Мөнгөний менежмент
Хоёрдахь өдөрт тавтай морилно уу! Түүний санхүүг хэрхэн удирдан зохицуулах талаар Бурхан юу гэж хэлсэн байдаг вэ? (Мөнгө Бурханых болохыг бүү мартаарай.) Христэд төвлөрсөн үзэл баримтлалаарх зохистой мөнгөний удирдан зохицуулалтын талаар бид өнөөдөр авч үзэх болно. Танд тактик, стратегийг өгөхийн тулд бүхий л цаг заваа би зарцуулж болох хэдий ч энэ нь үнэхээр биднийг цочирдуулах болно. Үүнийхээ оронд, би танд гол зарчмуудыг зааж өгөх болно. Даалуу шиг, хамгийн эхний даалууг унагаах юм бол бусад бүх даалуунууд даган унадаг. Өндөр байшинг бэхэлж байдаг тулгуур-тэр онцгой даалуун дээр бид анхаарлаа төвлөрүүлэх болно.
Тэр нэг жижигхэн ухагдахуун бол төлөвлөх юм. Төлөвлөх үедээ бүхий л үед Эзэнийг хүндлэхийг эрж хай. Христийн дагалдагч болохынхоо хувьд гаргах бүхий л шийдвэрүүдийн үндэс гэж миний итгэдэг Ариун сүнсний тэр намуухан, зөөлөн дуу хоолойг сонс. Бурхан бидэнтэй дотно харилцаатай байхыг хүсэж байдаг. Эцэгтэй биднийг эвлэрүүлэхийн тулд ийм ч учраас Тэр Өөрийнхөө цорын ганц Хүүг илгээгээгүй гэж үү?
Одоо та ингэж асууж байж болох юм, "Энэ мөнгийг удирдан зохицуулахтай ямар хамаатай юм бэ? Нярав байхтай энэ нь ямар хамаатай юм бэ? Энэ нь санхүүгийн эрүүл мэндтэй ямар хамаатай юм бэ?"
Бүхий л талаараа хамаатай.
Христитгэлтнүүдийн дунд нярав байх гэдэг үг нь нилээд хэлэгддэг боловч юуны нярав хийж байгаагаа тодорхой ойлгох цаг ирээд байна гэж би бодож байна. Их хэмжээний мөнгөний хандив өргөх байдлаар та өөрийгөө Бурханы мөнгийг няравлаж байна гэж хэлж болох ч энэ нь Бурханы хувьд тийм ч гайхалтай зүйл биш. Ядуу бэлэвсэн эмэгтэй өргөлийн түүхэнд Есүсийн үзэл баримтлал ямар байснаас энэ нь үнэн болохыг бид мэддэг. Тэгвэл, Бурханыг хүндлэхүйц арга замаар юуг хэрхэн няравлах хэрэгтэйгээ бид хэрхэн тодорхой ойлгож болох вэ? Миний эхэнд гаргасан санааг эргээд харцгаая, энэ бол Есүстэй харилцах цэвэр харилцаа бөгөөд та санхүүгийнхээ эзэн нь бишгэдгийг ойлгох юм. Өдрийн төгсгөлд та Бурханы өмнө хариуцлага хүлээх болно гэдгээ ойлгох ёстой.
Тиймээс, ямар нэгэн хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргах эсвэл төсөвөө эргэн харахаасаа өмнө Түүний мэргэн ухаан болоод гярхай байдлыг би Бурханаас гуйн залбирдаг. Ямар ч харилцаатай адилхан ялган салгахад болон Ариун сүнсний ятгалтад найдахад цаг хугацаа ордог. Бурхан заримдаа ингэж хэлдэг: "Арай болоогүй," "Битгий," "Хийж болно," мөн миний хамгийн дуртай хариулт болох, "Таалан соёрх!"
Хэрхэн төсөвлөх, төсөвтөө багтаахад суралц гэж би мэдээж зөвлөж байна. Мөн түүнчлэн санхүүгийн боловсролыг эзэмших, олж байгаагаасаа багыг зарцуулж байгаадаа итгэлтэй байхын тулд зардлаа зохистойгоор тооцоолох хариуцлага танд бий гэдэгт би итгэдэг. Аравны нэгээ өгөх ба Бурхан бол санхүүгийн маань Эзэн болохыг таньж мэдсэн болохоо илэрхийлэх нь үнэхээр чухал.
Гэсэн хэдий ч, бүхий л үйл ажиллагаа ба шийдвэрийг өдөөж байдаг суурийгорхигдуулах ёсгүй. Энэ нь бид Христтэй улам илүү дотно харилцаатай болж өсөх ёстойг хэлдэг. Зохистой удирдлагад шаардлагатай мэргэн ухааныг Тэр бидэнд өгөх болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Шинэ гэрээнд Есүс мөнгөний талаар 11 удаа 40 сургаалт зүйрлэлд ярьсан байдгыг та мэдэх үү? Энэ нь Есүсийн бичигдэж үлдсэн сургаалиудын бараг 27.5% нь гэсэн үг. Мөнгөний талаарх бодол санаа, хандлага маань ямар чухал болохыг энэ нь харуулж байна. Мөнгөний талаарх бодол, хандлага маань хэрхэн хэлбэржиж байгаад бид анхаарал хандуулах ёстой бөгөөд тэгснээрээ бид Христ дээр төвлөрсөн үзэл санаатай байх болно.
More