Амралтыг олох ньЗагвар

Finding Rest

5-с 4 дахь өдөр

Бичээсийг бясалгахуй

Сонсох—идэвхитэйгээр сонсох замаар холбогдох, бодолтойгоор анхаарлаа хандуулах. 

Бичвэр бүр Бурханы амьсгалснаар аж. Бид Бурханы Үгийг унших эсвэл сонсох—мөн улмаар бид энэ нь юуг хэлж буй талаар идэвхитэйгээр тусган харах үед—цаг хугацаа өнгөрөх тусам Бурханы дуу хоолойг танихад бид суралцдаг. Библид зорилготойгоор цагийг өнгөрүүлэх үед зөвхөн Есүстэй хамт байхад анхаарлаа төвлөрүүлэхийг нэн тэргүүнд тавихыг шаарддаг. 

Бичээсийг та уншиж эсвэл сонсох үедээ үгс, утга, өнгө аяс, утга агуулгад өөрийгөө үерлүүлэх боломжийг олгохуйц хангалттай цаг хугацаа, орон зайг гаргаарай. YouVersion Библийн хэдэн зуун аудио хувилбаруудыг санал болгодог учраас Тоглуулах товчыг даран сонсох нь үнэхээр амархан. 

Хэрэв танд Гүүгл эсвэл Амазон дуу хоолойгоор идэвхижүүлэгдсэн хэрэгсэл байгаа бол YouVersion Rest дээрх Дуулал номыг та таалан сонсоод үзээрэй. Дараах сонголтуудын аль нэгийг сонгоход л хангалттай: 

"Ok Google, open YouVersion Rest.”

“Alexa, open YouVersion Rest.”

(Та мөн YouTube дээрх YouVersion Rest Playlist-ийг олж болох ба мөн Библи Апп доторх YouVersion Rest Видео Цуглуулгыгашиглаж үзэж болно.) 

Эргэцүүлэхүй: Өнөөдөр 30 минутыг Бурханы Үгийг унших эсвэл сонсоход зориулан гарга. Энэ цагийнхаа туршид Календарь ба Мэдэгдлүүдээ унтраа. Тэмдэглэн бич, үзэл бодлоороо тэмдэглэл хөтөл. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Rest

Амралт бол бие махбод, сэтгэл зүй болон сэтгэцийн эрүүл мэндэд маань асар чухал шаардлагатай зүйл болохыг асар олон судалгаанууд бидэнд хэлдэг. Бурханы хувьд амралт маш чухал байсан учраас Тэр үүнийг Өөрийнхөө тушаалуудын нэг нь болгосон. Бид амрах ёстой гэдгээ мэддэг—атлаа яагаад бид амардаггүй вэ? Энэ 5 өдрийн энгийн Төлөвлөгөөгөөр яагаад, хэзээ, хаана бас хэрхэн амрах ёстойг мөн хэнтэй ч хүртэл амрах ёстойг бид авч үзэх болно.

More

Энэ Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с бүтээгдэн, хангагдсан болно.

Холбоотой төлөвлөгөө унших