Амралтыг олох ньЗагвар

Finding Rest

5-с 1 дахь өдөр

Амралтыг найзаа болго

Амралт—гэж алжаал тайлах, түр зогсох, амьсгалах бас санаа амар байхыг хэлдэг.

Амралт бол хэт амархан хажуу тийш нь түлхэчих гээд байдаг бэлэг мөн. Гэвч амралтгүй амьдрал тийм ч ирээдүйтэй зүйл биш. Амралт бие махбодыг маань сэргээж, Бурханыг хүндлэх болон бусдыг хайрлахад бидэнд хэрэгтэй эрч хүчийг бидэнд өгдөг. Амарч сурах нь Бурханы оршихуйг таалан хүртэх, юу чухал болохоо дахин шинэчлэхэд танд туслахуйц сүнслэг байдлын сахилгажуулалт мөн. 

Энэ дэлхийн эхлэлээс л Бурхан Өөрөө амралтыг бидэнд үлгэрлэн харуулсан. Энэ дэлхийг—мөн үүн дээрх бүхнийг бүтээж дууссаныхаа дараа тэр даруйд—Өөрийнхөө бүтээсэн үйлсийнхээ сайн сайхныг эргэн харахад зориулан Тэр Өөртөө нэг өдрийг гаргасан. 

Эргэцүүлэхүй: Та хэзээ хамгийн сүүлд амьдралын хурдаа бууруулж, залгуурыг салгаж мөн амрах цагийг гаргасан бэ? Зогс. Нүдээ ань, хэдэн удаа гүн амьсгаа ав мөн өнгөрсөн хэдэн хоногийнхоо талаар тунгаан бод. 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Rest

Амралт бол бие махбод, сэтгэл зүй болон сэтгэцийн эрүүл мэндэд маань асар чухал шаардлагатай зүйл болохыг асар олон судалгаанууд бидэнд хэлдэг. Бурханы хувьд амралт маш чухал байсан учраас Тэр үүнийг Өөрийнхөө тушаалуудын нэг нь болгосон. Бид амрах ёстой гэдгээ мэддэг—атлаа яагаад бид амардаггүй вэ? Энэ 5 өдрийн энгийн Төлөвлөгөөгөөр яагаад, хэзээ, хаана бас хэрхэн амрах ёстойг мөн хэнтэй ч хүртэл амрах ёстойг бид авч үзэх болно.

More

Энэ Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с бүтээгдэн, хангагдсан болно.

Холбоотой төлөвлөгөө унших