Бурханыг хүлээхЗагвар
Хүлээлтийг зоригтойгоор даван туулах нь
Ялангуяа нөхцөл байдал таны хүссэнээр болохгүй эсвэл таны зовлон хэтэрхий хүнд болсон мэт санагдах үед хүлээлт удах тусам урам хугарах үе бий.
Магадгүй өмнө та зүрхийг тань шархлуулсан зүйлстэй тулгарч байсан бөгөөд таны урам зоригийг бөхөөж, сэтгэлийг тань гонсойлгож энэ нь таны хамгийн сүүлчийн хүч, шийдэмгий байдлыг хулгайлсан байж болох юм. Өдөр, хоног, сар, жилүүд урсан одсоор таны залбиралд ямар ч хариулт байхгүй өнгөрсөөр. Өвчин зовлон, санхүүгийн гачигдал, зөрчил маргаан, ганцаардал, тодорхойгүй байдал эсвэл хэрэгцээ шаардлага байсаар л. Та цөхрөнгөө барж, хорт зуршилд уруу татагдан асар их тэмцэл дунд буй.
Удаан хугацаанд хүлээх шиг таныг цөхрөлийн харанхуй уруу оруулах мэт зүйл гэж нэг ч үгүй. Гэхдээ та энэ үед ч гэсэн Эзэнийг урам зоригтойгоор хүлээх ёстой болдог. Бурханы хангамж, хамгаалалт, тэвчээр, аймшиггүй итгэл, зовлон зүдүүр, эсэргүүцэл, амьдралын сорилтуудыг даван туулах боломжийг бидэнд олгодог чанар бол эр зоригюм. Хамгийн харанхуй үед мөн хамгийн зовлонтой цагт таныг сунгаж, сайжруулдаг зүйл бол эр зориг юм.
Эр зориг бол Бурханы хүүхдүүд ялалтад хүрэхэд зайлшгүй шаардлагатай сэтгэл зүйн байдал юм. Харагдан байгаа бүх зүйлс зэврүүн, ямар ч найдваргүй мэт байсан ч Бурхан Аав бүхнийг хяналтдаа байлгаж байгаа гэдэгт бид эргэлзэлгүйгээр итгэсээр байх хэрэгтэй. Бид бууж өгч эсвэл ухарч няцаж болохгүй учир нь Эзэнд бидний амьдралд зориулсан гайхалтай төлөвлөгөө бий, одоо ч гэсэн сайн сайхан хэвээрээ байгаа гэдэгт бид итгэдэг. Эзэний бидэнд зориулж төлөвлөсөн хамгийн сайн сайхныг олж авахын тулд бэрхшээлтэй нүүр туулж, түр зуурын тайвшралыг өгдөг сайхан боломжуудаас татгалзахад бид бэлэн байх хэрэгтэй.
Бүх зүйл харанхуй мэт ганцаардсан мэт санагдах үед таны амьдралд зориулсан Түүний зорилго дотор хэрхэн байсаар байх боломжтой вэ? Бурхан таныг халамжилж, таныг удирдан чиглүүлнэ гэсэн үнэнийг та хэрхэн зоригтойгоор зуурсаар байж чадах вэ? Дараах зүйлсийг санаарай...
- Бурхан тантай хамт. Тэр таныг яг хаана байгаа, юутай нүүр тулж байгааг сайн мэддэг. Мөн Тэр тантай хамт алхаж, бүхий л замын туршид хангаж, хамгаалж байгаа.
- Түүнд таны туулж буй бэрхшээлийн улиралд зориулсан чухал зорилго бий. Таныг Тэрээр хэрэгтэй үр нөлөөтэй нэгэн болгохын тулд Эцэг таныг зовлон зүдүүрийн галд сургадаг. Яагаад? Яагаад гэвэл таны ойлголтыг гүнзгийрүүлж, бусдын төлөөх энэрэнгүй сэтгэлийг тань сэргээж, өвдөлт нь юуны учир үнэхээр чухал болохыг харуулах зүйл гэж нэг ч үгүй.
- Та сүнслэг тулаанд буй (Ефес 6:12). Таны хэн болох руу довтлолтыг өгөх жинхэнэ дайсан танд бий. Тэр хэрхэн үүнийг хийдэг вэ? Таны бодож бас итгэдэг зүйлээр дамжуулан (2 Коринт 10:4-5) тэр үүнийг үйлддэг. Бурханыг хүлээж байх үед чинь диавол таны урам зоригийг хугалж, тарчлаан зовоох шиг илүү үр дүнтэй цаг гэж түүнд үгүй. Тэр таны амьдралын хамгийн эмзэг цаг мөч, эмзэг газруудыг онилж, цөхрөлд хүргэхээ маш сайн мэддэг нэгэн. Гэхдээ та Матай 4-р бүлэг дээрх Есүсийн жишээгээр дамжуулан диаволын урам хугалсан худал хуурмагийг зоригтойгоор, Бичээсийн хүчирхэг үнэнээр эсэргүүцэж чадна.
- Та юу ч тохиолдсон бай Бурханд талархлаа илэрхийлэх ёстой (1 Тес. 5:18). Та ямар ч нөхцөл байдалд бай мөн ямар ч хүлээлттэй нүүр тулсан бай эдгээрийнхээ төлөө талархаж, таныг барианд хүргэх Нэгэнд зоригтойгоор найдах хэрэгтэй.
Зоригтой байгаарай—таны амьдралын хүлээлт, зовлон зүдүүрт хязгаар гэж бий. Бурхан таны доторх зорилгоо биелүүлэх хүртэл шаардлагатай байсаар байх үед л эдгээр нь зөвхөн үргэлжилсээр байх болно (Дуулал 138:8). Хэрэв та амьдралынхаа хүнд хэцүү үеийг даван туулахын төлөө Бурханд итгэж, зоригтой, үнэнч хэвээр байвал Тэр таны дотор болон таниар дамжуулан гайхалтай зүйлсийг хийх болно. Мөн Тэр таныг цөхрөлөөс чөлөөлж танд өгсөн бүх амлалтууд биелүүлж, гайхалтай газарт аваачих болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Та залбирлынхаа хариултыг Бурханаас хүлээж байсан уу? Өдөр, сарууд, жилүүд урсан өнгөрөхийн хэрээр таны зүрхний хүсэл биелэх найдвар мөн бүдгэрсээр байна уу? Хэрэв тийм бол, та ганцаараа биш. Др. Чарльз Стэнли итгэл найдвар маань алга болсон мэт санагдах үед танд урам зориг өгөхөөр өөрийн туршлага болон Библийн зарчмуудаар дамжуулан Бурханы удаашралыг дээд зэргээр үр бүтээлтэй өнгөрүүлэхийг бидэнд заах болно.
More