Бурханыг хүлээхЗагвар
Тодорхойгүй нөхцөл байдал дахь Бурханы хүсэл
Пасторын хувьд надаас хамгийн их асуудаг асуулт бол Бурханы хүсэлтэй холбоотой гэж хэлэхэд хилсдэхгүй. Хүмүүс ихэвчлэн “Бурхан миний амьдралд юу хийхийг хүсэж байгааг би яаж мэдэх вэ?” эсвэл “Хэрэв надад хоёр сонголт ирвэл Бурхан Аав надаар аль сонголтыг хийлгэхийг хүсэж байгаа би хэрхэн мэдэх вэ?" хэмээн асуудаг. Итгэгчид Бурханы хүслийг таньж мэдэх талаар бусад үед санаа зовдоггүй харин хүлээж байх цаг хугацаандаа Тэр юу хийх гэж байгаа бол бас Тэр бидний залбиралд хариулах эсэхийг мэдэхийг л туйлын их хүсдэг гэдгийг би олж мэдсэн.
Давид хаан Израилийн хаан болох нь Эзэний төлөвлөгөө юм гэдгийг ойлгосон учраас бүх зовлон зүдүүрийг даван туулж чадсан (1 Самуел.16:1-13). Мөн Бурхан Аав Абрахамын үр удмаас агуу үндэстнийг бий болгоно хэмээн амласан учраас тэрээр тэвчээртэй байж чадсан (Эхлэл. 12:2). Хэдийгээр энэ хоёр хүний хувьд хүлээлт маш хэцүү байсан ч тэд хожим ирэх ерөөлийн төлөө Эзэний амлалтаас тэд зуурсаар байсан гэдэгт би итгэдэг. Харамсалтай нь, Бурхан таныг хаашаа аваачиж байгааг эсвэл Тэр таны амьдралд юу төлөвлөснийг сайн мэдэхгүй байгаа үед удаан хугацааны туршид санаа зовнин хүлээх нь бүр ч хэцүү байж болно.
Магадгүй Бурханы хүслийн талаарх асуудал таны зүрхэнд хүндээр туссаар ирсэн байж болох юм. Түүний төлөвлөгөө таны сайны төлөө гэдгийг та мэддэг ч гэхдээ тэдгээр нь юу байх бол? Энэ нь таны зүрхэн дэх гүн хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг өөртөө багтаадаг уу? Багтаж байгаа гэдэгт та итгэлтэй байх арга зам гэж байна уу?
Анд минь, Бурхан Аав таны амьдралд зориулсан Түүний хүслийг мэддэг байгаасай гэж хүсдэг. Үнэндээ, та бүх зүрх сэтгэлээрээ Түүнийг дагахыг хүсэж байгаа бол Өөрийнхөө хүслийг харуулахын тулд Тэр тэнгэр, газрыг ч хөдөлгөх болно гэдэгт би бүхий л зүрхээрээ итгэдэг. Учир нь таныг хүргэхээр Бурханы урьдаас төлөвлөсөн сайн зорилгуудад хүрэхийн тулд Тэр таныг хэн байхаар бас юуг хийхээр дуудсаныг та мэдэх ёстой. (Ефес 2:10).
Жишээлбэл. Хэрэв та хүүгээрээ аяга таваг угаалгахыг хүсэж л дээ гэхдээ та түүнийг өөрөө учрыг нь олоод хийчих нь дээ гээд хүлээх үү? Мэдээж үгүй. Та хүүдээ хэрхэн аяга тавгаа зөв угаахыг зааж өгнө. Тэгээд дараа нь хэзээ үүнийг ийнхүү хийхийг нь хүсэж буйгаа түүнд илэрхийлэх болно. Та түүнийг болгоомжтойгоор чиглүүлэх болно. Хэрэв тэр таны зааварчилгааг мартсан бол та түүнд сануулах нь гарцаагүй.
Яг үүнтэй адил тэнгэрлэг Аав танаар Өөрийн хүслийг биелүүлэхийн тулд бэлтгэж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд бүрэн зэвсэглэж, мөн түүнийг биелүүлэхэд тань танд туслах болно. Өөрийнхөө төлөвлөгөөг таниас нуух, түүнд хүргэхэд тань саад хийх нь Түүний мөн чанарт огт нийцэхгүй. Харин ч Эзэн, “Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Нүд минь чамайг ширтэн чамд зөвлөнө” хэмээн амласан (Дуулал 32:8). Бурхан Аав таныг зөв шийдвэр гаргаасай гэж хүсдэг. Төөрчих гээд байдаг хоньдоо тэнхрүүлэн хайраар удирддаг хоньчин шиг Түүний дуу хоолойг сонсохыг танд зааж, таныг чиглүүлж, таныг хамгаалж, мөн явах ёстой замаар тань удирдахын тулд сахилгажуулах ч явдал байдаг (Иохан 10:2-4).
Бурхан Аав таныг удирдаад зогсохгүй Иеремиа 29:11 дээр Тэрээр “Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм” хэмээн айлдсан. Өөрөөр хэлбэл, зүрх сэтгэлийг тань шархлуулах зүйлс л хүлээж байна хэмээн та айх хэрэггүй. Бурханы танд зориулсан төлөвлөгөө нь сэтгэл хангалуун байдал, баяр хөөр, мөн амжилтыг авчрах болно. Хэдийгээр бид бүхэнд зовлон бэрхшээл тулгарах нь гарцаагүй хэдий ч “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг” гэдэгт бид эдгээр улирлуудад байхдаа итгэлтэй байж болно (Ром. 8:28). Ялангуяа амьдралын хүлээлтийн үеүдэд Бурхан таныг удирдаж, бүх нөхцөл байдлыг тань хамгийн сайнаар удирдаж байгаа гэдэгт та итгэлтэй байж болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Та залбирлынхаа хариултыг Бурханаас хүлээж байсан уу? Өдөр, сарууд, жилүүд урсан өнгөрөхийн хэрээр таны зүрхний хүсэл биелэх найдвар мөн бүдгэрсээр байна уу? Хэрэв тийм бол, та ганцаараа биш. Др. Чарльз Стэнли итгэл найдвар маань алга болсон мэт санагдах үед танд урам зориг өгөхөөр өөрийн туршлага болон Библийн зарчмуудаар дамжуулан Бурханы удаашралыг дээд зэргээр үр бүтээлтэй өнгөрүүлэхийг бидэнд заах болно.
More