Даван туулах: Хүнд хэцүү үед хүч чадлыг олох ньЗагвар

Overcomer: Finding Strength in Hard Seasons

4-с 4 дахь өдөр

Тогтвортой байдал

Өсвөр насандаа Давид Израилийн дараагийн хаан болж тослогдсон. Гэхдээ тэр хаан ширээнд суухын оронд түүнийг алахыг удаа дараа оролдсон Израилийн хааны үеийг давсан юм.

Энэ хугацаанд Давид Бурханд уйлан: Бурхан түүнийг сэргээж чадна гэдэгт найдаж байсан бөгөөд түүний нөхцөл байдлын талаар шудараар Бурхантай ярьдаг байжээ.

Давидын гашуудлын хугацаа түүнд уй гашуугаа илэрхийлэх, шударга ёсыг гуйх, Бурханы үнэнч байдлыг санах боломжийг олгосон юм. Бурханы үнэнч байдал дээр төвлөрөх нь Давидад Бурханы зан чанарыг санагдуулж, Бурханы зан чанарыг мэдэх нь түүнд итгэл найдвараа хадгалахад тусалсан юм. Тийм ч учраас, хамгийн хэцүү нөхцөл байдалд ч гэсэн Давид: "Та [Бурхан] миний хоргодох газар, та миний амьдралд хамгийн ихээр хүсч байгаа зүйл юм" гэж хэлжээ. (Дуулал 142: 5)

Давид, зугтах үедээ түүний мэдэээгүй зүйл бол түүний туулсан зовлон нь түүнийг Израилийн удирдагч, дайчин болоход нь сургаж байсан явдал байв. Түүний туулсан зам, тэвчээр нь түүний зан чанарыг улам хүчирхэгжүүлж, цаашдын зорилгодоо хүрэх гүүр болсон байна.

Та эсэргүүцэлтэй тулгарвал уй гашуу нь таны нөхцөл байдлыг ухамсарлахад туслах бэлэг байж болно. Гэхдээ гомдол таны аялалын төгсгөл биш юм.

Есүст найдсаныхаа дараа та дэмий хоосон зүйлд хэзээ ч гашуудахгүй, учир нь Бурхан үргэлжажилладаг. Тиймээс, танд юу ч тулгарсан Түүнд итгэл найдвараа тавьж болно: Есүс Таны бэрхшээл ба уй гашууг таны сайн сайхан хийгээд Бурханы алдар суугийн төлөө болгон эргүүлж чадна. Тэр таны зовиурыг авч, Түүний зорилгын төлөө ашиглаж болно. Тэр таны амьдрал дахь цөлд буй мэт үеүдийг даван туулах хүчийг өгнө. Түүнтэй ойртох тусам таны одоогийн тэмцэл нь түүний болон таны эргэн тойрны хүмүүсийн ирээдүйн зорилгын төлөө таныг бэлгэж байгааг та ухаарах болно.

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Overcomer: Finding Strength in Hard Seasons

Хүнд хэцүү үе тулгарах үед даван туулах боломжгүй мэт санагддаг. Гэхдээ талархах зүйл нь, Бурхан бидний асуудгаас ч, төсөөлснөөс ч илүү зүйлийг хийх чадалтай. Энэхүү 4 өдрийн төлөвлөгөөнөөс Бурхан хэрхэн таныг зовлон шаналал, урам хугаралтаас гэтэлгэдэг талаар болон зорилготойгоор өгдөг тухай олж мэд.

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.