Даван туулах: Хүнд хэцүү үед хүч чадлыг олох ньЗагвар
Тэвчээрийн сорилт
Абрахам хүлээж байсан. Тэрээр хүү Исаакыг нь Бурхан өгөх хүртэл 25 жилийн турш хүлээжээ. Абрахам амьдралынхаа ихэнх хугацааг харийн улс оронд тэнүүчилж өнгөрөөсөн бөгөөд Бурхан түүнд хаашаа явахыг нь харуулна гэдэгт итгэж байсан юм. Тэгтэл Бурхан нэг л өдөр олон жил хүлээсэн хүүгээ хөнөөхийг түүнээс гуйх үед Абрахамд ямар санагдаж байсныг төсөөлөөд үз дээ.
Хэрэв Абрахамыг "үгүй" гэж хэлсэн эсвэл хорсон, хамгаалсан, уурласан, айсан бол хэн ч түүийг буруутгахгүй. Харин үүний оронд Абрахам Бурхан оролцоно гэдэгт итгээд тэр харгис мэт санагдсан ч үйлдэхээр шийдсэн, мөн Бурхан оролцохгүй байсан ч түүнийг магтахг сонгосон. Абрахам Исаакт ч гэсэн "Бурхан тахилын хургаар хангах болно" гэж хэлдэг боловч. Одоо Исаакыг өргөхөөр бэлтгэж байна.
Эцэст нь Бурхан Исаакийн амийг өршөөж, Түүний хачирхалтай хүсэлтийн шлтгааныг тайлбарлав: Тэр Исаакийн үхлийг хэзээ ч хүсээгүй - Абрахамын бүрэн дуулгавартай байдлыг хүссэн юм. Жинхэнэ дуулгаартай байх нь золиос, хайраар дүүрэн итгэлийн үйлдлүүд юм.Сорилтуупд бидний итгэл үнэмшил юунд үндэслэгдсэнийг илчилж, дуулгавартай байдлыг заадаг. Хэрэв бид Бураныг хайрладаг гэж хэлдэг боловч хүнд хэцүү нөхцөл байдалдаа илүү төвлөрдөг бол бидний итгэл Бурханаас илүү нөхцөл байдалд төвлөрчээ.
Гэхдээ хэрэв бидний итгэл бүх эрх мэдэл байдаг Бурханд үндэслэгдэвэл бид Абрахам шиг, Бурханд итгэх итгэлийн ойлгогдошгүй байдлыг туулж, бүгдийг итгэлийн дагуу сэргээж, тэр ч байтугай Бурхан бүгдийг сайнаар эргүүлэхгүй байсан ч Түүнд алдарыг өргөсөөр байж чадна.
Энэ төлөвлөгөөний тухай
Хүнд хэцүү үе тулгарах үед даван туулах боломжгүй мэт санагддаг. Гэхдээ талархах зүйл нь, Бурхан бидний асуудгаас ч, төсөөлснөөс ч илүү зүйлийг хийх чадалтай. Энэхүү 4 өдрийн төлөвлөгөөнөөс Бурхан хэрхэн таныг зовлон шаналал, урам хугаралтаас гэтэлгэдэг талаар болон зорилготойгоор өгдөг тухай олж мэд.
More