Айдастайгаа хэрхэн тэмцэх вэЗагвар
Эхлээд захирагд
Айдас бидний өөдөөс үзэшгүй толгойгоо сарвайлгахад бидний хамгийн эхэнд хийх хамгаалалтын алхам бол Бурханд захирагдах юм. Биднийг айхад хэн баярладаг вэ? Бидний сүнслэг дайсан. Айдас бол түүний тоглоомын талбай юм.
Гайхалтай нь бидэнд түүний эсрэг довтлох төлөвлөгөө бий. Бурхан Ефес 6:10-18-д бидэнд сүнслэг хувцсыг өгсөн. Бид үнэний бүсийг зүүж, зөвт байдыг дуулгыг өмсөж, амар тайван болох сайн мэдээний гутлыг углаж, итгэлийн бамбай, авралын малгайг өмсөж, сүнсний сэлмийг барьж залбирал дүүрэн зүрх сэтгэлээр өөрсдийгөө хувцаслан тоноглох хэрэгтэй. Ингэсэн үед бид Есүсийн дүү болох Иаковын үгэнд анхаарлаа хандуулж чадна.
Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна.Иаков 4:7
Диаволыг эсэргүүцэж, түүний эсрэг тэмцэхийн өмнө эхлээд бид өөрсдөөсөө Бурханы өмнө бууж өгөн Түүнд захирагдаж байгаа эсэхээ нягтлан харах хэрэгтэй. Бурханд захирагдана гэдэг нь өөрийн амьдралыг Түүний төлөө бүрэн орхихыг хэлнэ. Сүнслэг хуяг дуулгаа бүрэн өмсөн зүрх сэтгэл дэх залбирлаараа бид хэмжээлшгүй эрх мэдэлт Нэгэний өмнө бууж өгч байгаа юм. Бурханд бид өөрсдийн амь амьдралаа даатган бууж өгөхөд муу ёрын сүнсийг эсэргүүцэх хүч чадал бидэнд ирдэг. Тэгвэл юу болох вэ? Сатан зугтан дайжих болно.
Гэтэл бид зарим үед Бурханд үнэхээр захирагдаагүй байж түрүүлээд диаволыг эсэргүүцэж тулалдах үеүүд байдаг. Бид өөрсдийн хүсэл, зам, бодол санаагаа Бурханд захируулахгүй бол сатаныг эсэргүүцэх нь хэцүү юм. Бурханд захирагдана гэдэг нь зөвхөн анхны алхам байгаад зогсохгүй нөгөө талаар бид сатаныг мөн эсэргүүцэж байгаа явдал юм.
Бидний гарт багжууд байна. Бүгдээрээ нигүүлсэнгүй Бурханд өөрсдийн амьдралаа бүрэн өргөхөөр алхам хийцгээе. Ингэснээр диавол бидний өмнө хүчин мөхөсдөх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Нөхцөл байдал тодорхойгүй үед бид хамгийн түрүүнд айдас мэдэрдэг. “Ингэвэл яах бол” гэсэн айдас дүүрэн замуудаар бид өөрсдийгөө үргэлжлүүлэн доош явуулсаар өөрсдийгөө тайвшруулдаг юм шиг. Харин Есүсийн дагалдагчдийн хувьд бид үүнтэй тэмцэж чадна. Бид айдаст ялагдах ёсгүй. Таныг айдастайгаа тэмцэх тэмцэлд ялахаар алхам хийхэд практикал арга замуудаар дүүрэн энэ төлөвлөгөө туслах болно.
More