Айдастайгаа хэрхэн тэмцэх вэЗагвар

How to Battle Fear

4-с 2 дахь өдөр

Харцаа өргө

Айдсаар дүүрэн нөхцөл байдалд орох нь бидний хувьд том сорилт болдог. Бид ялан дийлэхийг хүсдэг гэхдээ санаснаар болдоггүй. Зарим үед шалтгаан нь бид хараагаа буруу зүйл дээр тавьсан байдаг. Харамсалтай нь бид асуудлуудаа цоо ширтэж, Бурхан руу хальт л хардаг. Бид байрыг нь солих хэрэгтэй. Сүр хүчит, аугаа, сайн Бурхан руугаа цоо ширтэж асуудлууд руугаа хальт л хардаг болцгооё. Амьдрал тань ингэвэл илүү сайн, сайхан болох болно.

Еврей 12 нь бидэнд өгсөн бас нэг агуу сануулга юм. Бид өмнөө байгаа сорилт, уруу татлага, зовлонд анхаарлаа хандуулахад хамаг энэргиэ зарцуулж байна уу? Эсвэл энэ бүгдээс агуу Бурханд анхаарлаа хандуулж байна уу? Еврей 12:2-оос үзвэл биднийг "Есүсд харцаа хандуул" гэжээ. Яагаад вэ? Учир нь Тэр бидний итгэлийг зохиогч нь бөгөөд үүнийг төгс болгохоор ажилласаар байгаа билээ.

За тэгвэл бодол санаагаа хаашаа чиглэж буйг мэдэхийн тулд дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай:

Мини анхаарал Бурхан дээр байна уу? Эсвэл өдөр тутмын нөхцөл байдал дээр байна уу?
Би Бурханд итгэж найдахын оронд зовлон бэрхшээлдээ санаа зовних гээд байна уу?
Би хэрэв ингэвэл яах бол гэсэн нөхцөл байдлуудаар дамжуулан айдсыг баярлуулж байна уу?

Бид хүн учир өөрсдийн махан биеийн дур хүсэлтэйгээ тэмцсээр л байдаг. Түүгээр барахгүй бидний махан бие аль болох амархан, тааламжтай гэсэн л зүйлс рүү тэмүүлдэг. Амьдралд гарч ирэх таамаглашгүй, ойлголмжгүй байдал дотор бодол санаагаа тэнүүчлэн хэсүүлэх нь амархан. Гэхдээ бид үүнийг өөрчилж болно.

Бид харцаа дээш Есүс рүү өргөх хэрэгтэй. Хэрэв тэгвэл бид доор буй асуудлууд руу бага анхаарна. Бид амархан гуниглаж гутрахгүй харин ч тогтвортой байх хүч чадлыг олж авах юм. Тиймээс бууж өгөхгүй байцгаая.

Энэ төлөвлөгөөний эцэст бид амьдрал тань тодорхойгүй үед айдастайгаа тулалдахад туслах зарим ишлэлийг өгөх болно. Өнөөдрийн хувьд та хаана ч явсан эрүүгээ хэдэн инч өргөн харцаа даган өргөөрэй. Түүнд найдахыг сонгож байгаагаа энгийнээр Бурханд залбиран хэлээрэй. Айдсаар хучигдсан үедээ үүнийг байнга давтаж байгаарай.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

How to Battle Fear

Нөхцөл байдал тодорхойгүй үед бид хамгийн түрүүнд айдас мэдэрдэг. “Ингэвэл яах бол” гэсэн айдас дүүрэн замуудаар бид өөрсдийгөө үргэлжлүүлэн доош явуулсаар өөрсдийгөө тайвшруулдаг юм шиг. Харин Есүсийн дагалдагчдийн хувьд бид үүнтэй тэмцэж чадна. Бид айдаст ялагдах ёсгүй. Таныг айдастайгаа тэмцэх тэмцэлд ялахаар алхам хийхэд практикал арга замуудаар дүүрэн энэ төлөвлөгөө туслах болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.