Оюун санаагаа шинэчлэх: Сөрөг бодлуудаа нягтлан үзэх ньЗагвар

Reset Your Mind: Overhauling Toxic Thoughts

5-с 5 дахь өдөр

Амьдралдаа хэрэгжүүл

21 хоногийн дараа бодлоо дахин бичихэд, таны сөрөг бодол арчигдан эерэг, үр өгөөжтэй бодлоор солигдчихсон байна. Бид амьдралаа хэрхэн өөрчилдгийг энд харуулав. — Доктор Кэролайн Лиф

Матай 4:1-11-д Есүсийг 40 хоногийн турш цөлд байхад нь Сатан түүнийг сорьсон тухай өгүүлдэг. Тэр үед Есүс ямар ч хоол идээгүй байсан. Диавол Түүний сул дорой байгааг мэдээд Есүсийг Бурханаас холдуулахын тулд сорьсон. Диаволоос ирж буй дайралт бүрд Есүс Бурханы үгээр хариулсан. Тэрээр 40 хоногийн турш хоол хүнсгүйгээр явсан ч амьд үлдэж, сүнсний хувьд цэцэглэн хөгжсөн юм. Есүс Эцэгтэйгээ хамт цагийг өнгөрөөдөг тул үнэнийг мэддэг байв. Тэрээр энэ уруу таталтад бэлэн байсан. 

Хэрэв бид сөрөг бодлуудаа байнга өөгшүүлж, бодолдоо ноёрхуулсаар байвал эрх чөлөөтэй амьдарч чадахгүй. Үүнтэй тулалдах хамгийн шилдэг арга зам бол Бичээсийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь биднийг тулаанд хүчирхэгжүүлэх болно. Бид тулаанд оролцож байхдаа үүнийг хийх гэж оролдох бус өмнө нь урьдчилан бэлтгэл хийх ёстой. Цэргүүд сум нисэж ирэх үед зэвсгээ эрж хайдаггүй. Тэд өмнө нь ч мөн бүх үед ч бэлэн байдаг. 

Тиймээс сөрөг бодол санаануудтай эвлэрэн суухын оронд тэдгээрийг шалгаж, олзолж авснаар өөрсдийгөө бэлдэцгээе. Үүнийг хийсний дараа бид Бурханы үнэнийг тунхагласнаар, биднийг барьцаалж байсан худал хуурмаг зүйлийг төгсгөл болгодог. Энэ бол бид сөрөг бодлоос хэрхэн ангид амьдарч байгаа явдал юм.

Хэрэв бид бодлоо Есүс дээр төвлөрүүлж, Түүнд таалагдах амьдралаар амьдрах юм бол бидний шалгах ба олзлох шаардлагатай бодлууд багасах нь маргашгүй үнэн. Мессеж Библийн зохиогч биднийг Филиппой 4:8-ын төгсгөл хэсгээс эш татан ятгахдаа “хамгийн муугаар бус сайнаар, муухайгаар бус үзэсгэлэнтэйгээр, хараалтай бус магтууштай зүйлээр” оюун санаагаа дүүргэ гэжээ. 

Бид оюун санаагаа амьдрал авчирдаг зүйлсээр тасралтгүй дүүргэж байх ёстой. Бид сайн талыг хайх ёстой. Учир нь бид ийн үйлдвэл, олох болно.

Эргэцүүлэхүй

  • 3-р өдөрт та олзолж авах хэрэгтэй, дахин давтагдаж буй сөрөг бодлоо бичсэн бөгөөд таныг үүнийг нураах эшлэлээ олсон гэж найдаж байна. Үүнийг 21 хоногийн турш үргэлжлүүл. Ялалт олох үедээ тэмдэглэл бичээрэй. Энэхүү сөрөг бодол таныг дийлэхээ болих хүртэл энэ дасгалыг өдөр тутмынхаа нэг хэсэг болго.
  • Одоо хоёр дахь сөрөг бодлоо бичээд, энэ худлыг нураах эшлэлийг ол. Эхний худал дээр хэрэгжүүлсэнтэй ижил төлөвлөгөөг дага. Таныг захирахыг оролдож буй сөрөг бодол санаа бүр дээр энэ дасгалыг үргэлжлүүлээрэй. 

Бичээс

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Reset Your Mind: Overhauling Toxic Thoughts

Тархинд байгаа бодлоо хянах чадваргүй юм шиг мэдрэмж танд төрдөг үү? Бидний ихэнх нь үгүйсгэсэн, санаа зовсон, сөрөг бодолтойгоо тэмцэлддэг. Энэхүү 5 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан бид хэрхэн оюун санаагаа шинэчлэх, сөрөг бодлуудаа нягтлан үзэх, Христ дээр оюун бодлоо төвлөрүүлэхийг сурах болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.