Оюун санаагаа шинэчлэх: Сөрөг бодлуудаа нягтлан үзэх ньЗагвар

Reset Your Mind: Overhauling Toxic Thoughts

5-с 3 дахь өдөр

Бодлоо олзолж ав

Бодлоо олзолж авах гэдэг нь та бодолдоо захирагдах бус харин захирахыг хэлнэ. — Присцилла Ширер

Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд бид Түүний гайхамшигт бүтээл юм. Энэ үнэнд итгэн амьдарсансан бол бидний амьдрал ямархуу байх байсан бол? Гэвч бид тийм бус байгаа хамгийн том шалтгаан бол сөрөг бодлууд бидний тархинд хяналтгүй эргэлдэхийг зөвшөөрсөнд оршино. Тэр бодлууд бидний амьдралд биеллээ олохыг хүлээн зөвшөөрч болохгүй харин ч олзолж авах ёстой. 

Бодлоо олзолж авах нь бидний оролцох хамгийн хүнд тулаануудын нэг байх болно. Сөрөг бодол санаануудтайгаа эвлэрэхэд маш хялбархан. Харин тулаанд оролцоход бидэнд хичээл зүтгэл шаардагддаг. Хэрэв сөрөг бодолтойгоо аль хэдийн эвлэрчихсэн байгаа бол бид одоо ч гэсэн олзлон авах боломжтой. Үүнийг хийхэд хэзээ ч оройтохгүй. 

Библи бидэнд бодлуудаа олзолж ав хэмээн хэлж байгаа нь бидэнд үүнтэй холбоотой зүйлийг хийх хүч чадал байгааг харуулж байна. Христийг үхлээс дахин амилуулсан хүч чадал христитгэлтэн бидний дотор амьдардаг. Ариун Сүнсний тусламжтайгаар бид оюун бодлоо удирдаж чадна. 

Жишээ дурдвал: Танд уучлах ёстой хэн нэгэн байлаа гэж бодъё. Та өдөр бүр түүний танд хэрхэн хандсаныг санадаг. Та үүнийг тавьж явуулж эсвэл эдгэрч чадаагүй. “Би үнэхээр энэ хүнийг уучилж чадахгүй” эсвэл “Тэр надад ямар уучилж боломгүй зүйл хийсэн гээч” гэх мэтээр бодож эхэлж магадгүй юм. Яг тэдгээр нь таны олзолж авах ёстой сөрөг бодлууд юм. Энэ нь таны дотоод сэтгэлийг хямралд хүргэж байгааг хүлээн зөвшөөр. Дараа нь Бурханы үгнээс үнэнийг сонго. Та магадгүй “Бурхан минь, би эдгээр бодлуудыг өөгшүүлэхийн оронд нэг тийш болгохыг сонгож байна. Миний амьдралд байсан маш олон зүйлийг Та уучилсан билээ. Энэ хүнд мөн адил уучлалыг үзүүлэхэд минь туслаач” хэмээн залбирч болох юм.

Тэгээд “биеллээ олох” хүртэл нь дахин, дахин, дахин давтсаар бай. Таны өвдөлт тийм ч хурдан намдахгүй байж болох ч, нөхцөл байдлыг эргэж харахад та эдгэрч байгаагаа мэдэх болно. Танд тохиолдсон зүйл бол өнгөрсөн цаг, харин танд тохиолдож буй зүйл бол одоо цаг гэдгийг та харах болно.

Тэдгээр бодлуудыг зогсоох нь яагаад чухал вэ? 

  • Учир нь тэдгээр нь Бурханы хамгийн сайны эсрэг байдаг ба баяр хөөрөөр дүүрэн амьдралаас холдуулдаг. 
  • Оюун санааны эрч хүчээ нураах бус харин босгон байгуулах зүйлсэд зарцуулахын тулд юм.
  • Ингэснээр энэ эрч хүч бидний зөвхөн оюуныг төдийгүй үйлдлийг мөн удирдах болно. 

Өдөр бүр шинэ өдөр эхэлдэг. Бид Бурханыг алдаршуулж, сүнсэндээ баяр баясгаланг авчрах амьдралаар амьдрах боломжтой шинэ багц цагийг олж авдаг. Бид үүнийгээ ухаарч, өөрсдийнхөө бодлын эзэн нь болох шинэхэн шийдвэртэйгээр сэрэх хэрэгтэй. 

Эргэцүүлэхүй

  • Танд өнөөдрөөс эхлэн олзолж авах хэрэгтэй, дахин давтагдаж буй ямар сөрөг бодол байна вэ? Үүний худал зүйлийг нэрлэ.
  • Худал зүйлийг нураах эшлэлийг ол. Сөрөг бодол бодогдох үед олзолж аваад, эшлэлээ чангаар тунхагла. Үүнийг хэрэгтэй үедээ давтан хийгээрэй. 

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Reset Your Mind: Overhauling Toxic Thoughts

Тархинд байгаа бодлоо хянах чадваргүй юм шиг мэдрэмж танд төрдөг үү? Бидний ихэнх нь үгүйсгэсэн, санаа зовсон, сөрөг бодолтойгоо тэмцэлддэг. Энэхүү 5 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан бид хэрхэн оюун санаагаа шинэчлэх, сөрөг бодлуудаа нягтлан үзэх, Христ дээр оюун бодлоо төвлөрүүлэхийг сурах болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.